ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭСРЭГ 16 ХОНОГИЙН АЯН

338

Аяны сэдэв – “Жендэрт суурилсан хүчирхийлэл хүн бүхэнд хамаатай

Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье.

Жендэрт суурилсан хүчирхийллийн (ЖСХ) эсрэг 16 хоногийн аян нь жил бүрийн 11-р сарын 25-наас (Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох олон улсын өдөр) 12-р сарын 10-ны (Олон улсын хүний эрхийн өдөр) хооронд тохиодог бөгөөд 1991 оноос хойш ЖСХ болоод охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл болон хорт зан үйлийг таслан зогсооход олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлж, татан оролцуулах зорилготойгоор зохион байгуулж ирсэн.  Энэ жил тус аяны 30 жилийн ой тохиож байгаа онцгой жил болж байна. Монгол  улсад энэхүү аяныг анх 1997 онд Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төв (ХЭҮТ) зохион байгуулж байсан бөгөөд түүнээс хойш НҮБ-ын Хүн амын сан, Засгийн газрын байгууллагууд, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, хөгжлийн түншүүд, иргэний нийгмийн байгууллагууд тус санаачлагад нэгдэж Монгол улсад ЖСХ-ийг таслан зогсоох их үйлсэд хүч нэмэн орсны 24 жилийн ой тохиож байна.

Батлан хамгаалах яам, түүний харьяа агентлаг/ЗХЖШ/, байгууллага, аж, ахуй нэгж нь жил бүр энэхүү аянд идэвхи, санаачлагатай оролцож, нэгдэж, аяныг дэмжин ажилласаар ирсэн.

КОВИД19 цар тахлын нөхцөлд ЖСХ/ГБХ(Гэр бүлийн хүчирхийлэл)-ийн тохиолдол эрс өсч, мөн шинж чанарын хувьд илүү харгис шинжтэй болж байгаа энэ үед ЖСХ/ГБХ-нь тодорхой хэсэг бүлэг хүн, байгууллага, салбарын хамаарах асуудал биш харин хүн бүрт хамаатай асуудал учраас ЖСХ/ГБХ-ээс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход хүн бүрийн идэвхитэй оролцоо чухал гэдгийг ойлгуулах, сурталчлах, дэмжихэд чиглэгдэж байгаа юм байна.

Энэ хүрээнд санал болгож буй энэ жилийн ерөнхий сэдэв: “ЖСХ нь хүн бүхэнд хамаатай /GBV matters to everyone/” 

ХҮЧИРХИЙЛЭЛ ХҮН БҮХЭНД ХАМААТАЙ
ХҮЧИРХИЙЛЭЛ ХЭНИЙГ Ч ТОЙРОХГҮЙ
ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭСРЭГ ХАМТДАА
ЖСХ –ийн ЭСРЭГ ХАМТДАА
ЖСХ –ийн ЭСРЭГ НЭГДЭЕ

Энэ жилийн аяны санал болгож буй уриа:

  1. “Lead by your example”: “Манлайлагч байцгаая: хүчирхийллийн эсрэг тууштай зогсож, дуу хоолойгоо өргөе:  Энэхүү уриа нь хүчирхийллийг таслан зогсооход хувь хүн бүрийг хариуцлагатай байж ямар нэг арга хэмжээ, үйлдэл хийхийг уриалж байгаа юм. Хийж болох үйлдлийн хувьд маш энгийнээс эхлэнэ; найзуудыгаа хэн нэгний талаар наргиа болгон бэлгийн сэдэлтэй, зүй бусаар ярьж байгааг зогсоох гэх мэт.  Үндсэн мессежийн ашиглаж болох хувилбарууд:
    • #өөрөөрөө үлгэрлэе
    • Үйлдлээрээ үлгэрлэе
    • Үйлдлээрээ манлайлагч байя,
    • Үгээрээ үлгэрлэж, үйлдлээрээ манлайлая
    • Үгээрээ ч, үйлдлээрээ ч үгүй гэдгээ илэрхийл
    • Хүчирхийллийг бус хайрыг түгээе
    • Хамтдаа цэглэе#ЖСХ
    • Хохироогч байхгүй бол хохирогч байхгүй
    • Хүчирхийллийн эсрэг тууштай зогсоё
    • Үйлдэгдэж буй хүчирхийлэл бүхэн бид бүгдэд #хамаатай.
  1. “Та ч бас …… /You too….” 
    • Та ч бас?
    • Та хүчирхийлэл үйлдээд байгаа юм биш биз!
    • Хохирогч болсноо мэдээгүй байгаа юм биш биз!
    • #илжиг биш аврагч бай! (“эр эмийн хооронд илжиг бүү жороол” гэдгээс үүдэлтэй)

Батлан хамгаалах салбар нь жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр төрөл бүрийн арга хэмжээг санаачлан ажиллаж байна. Жишээлбэл:

Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны А/40 дүгээр тушаалаар “Жендэрийн мэдрэмжтэй хөдөлмөрийн дотоод журам боловсруулах зөвлөмж” боловсруулах ажлын хэсэг батлан хамгаалах салбарын удирдах байгууллагууд/ Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, төрлийн цэргийн командлалууд, барилга инженерийн цэргийн удирдах газар, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, цэргийн төв эмнэлэг/-ын хүний нөөц, жендэр хариуцсан мэргэжилтнүүдээс бүрдсэн нийт 11 гишүүнтэй байгуулагдсан. Тус ажлын хэсэг нь  дараах 3-н шалгуур үзүүлэлтийг хангах зөвлөмжийг боловсруулсан:

  1. Жендэрийн мэдрэмжтэй байх;
  2. Ажил-ар гэрийн тэнцвэрийг хадгалсан зүйл заалтыг тусгасан байх
  3. АББД-аас урьдчилан сэргийлэх, хамгаалах, түүнтэй холбоотой гомдлыг байгууллагын ХДЖ-н хүрээнд хянан шийдвэрлэх асуудлыг тусгасан байх.

Ажлын хэсгийн гишүүд тус бүрийн саналыг өгч, нийт 2 удаагийн ажлын хэсгийн хурлаар 7 хэсэг, 41 заалт бүхий “Жендэрийн мэдрэмжтэй хөдөлмөрийн дотоод журам боловсруулах зөвлөмж”-ийг боловсруулж, зөвлөмжийг “Хөдөлмөрийн дотоод журам”-д тусгаж, мөрдлөг болгон ажиллах талаар Зэвсэгт хүчний Жанжин штаб, харьяа аж ахуй нэгж байгууллагад хүргүүж, чиглэл өгч ажиллаж байна.

“Батлан хамгаалах салбарт жендэрийн талаар баримтлах бодлого”-ын хэрэгжилтийг хангах урьдчилсан нөхцөл байдлыг бүрдүүлэх, ажлын байрны дарамт, ажлын байрны бэлгийн дарамтаас ангид орчинг бүрдүүлэх, урьдчилан сэргийлэх орчинг бүрдүүлэх гэсэн зорилгын хүрээнд батлан хамгаалах салбарын бүх шатны байгууллагын хүний нөөц хариуцсан ажилтэн, жендэр хариуцсан мэргэжилтэн, эмэгтэйчүүдийн төлөөлөлтэй Ажлын байрны бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх орчинг бүрдүүлэх” сэдэвт сургалтыг танхимийн болон цахим хэлбэрээр 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулсан.

ҮГЭЭРЭЭ ҮЛГЭРЛЭЖ, ҮЙЛДЛЭЭРЭЭ МАНЛАЙЛАЯ. ЭЕРЭГ ЗҮЙЛИЙГ Л ТҮГЭЭЕ. БАЯРЛАЛАА.