БХЯ-ны харьяа байгууллагууд жил бүр спортын төрлүүдээр өрсөлддөг уламжлалтай бөгөөд энэ удаагийн тэмцээн 16-17-ны өдрүүдэд сагс болон гар бөмбөг, ширээний теннис, дартс гэсэн 4 төрлөөр зохион байгуулагдаж байна. Цар тахлын улмаар 2 жил өнжсөн бөгөөд энэ удаагийн тэмцээнийг БХЯ-ны харьяа “Алдар” спорт хороо зохион байгуулж байгаа юм. БХЯ, ЗХЖШ, “Соёмбо” редакц, МЦМ, БХТА, ЦДБЭЧ, ЦТЭ зэрэг 19 байгууллагын 250 гаруй баг тамирчин оролцож байна.
Тус тэмцээний нээлтийн арга хэмжээнд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр оролцож баг тамирчдад спортын амжилт хүслээ.