Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Монгол Улсад анхны таван яам байгуулагдсаны 110 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган салбар бүртээ үр бүтээлтэй ажиллаж байгаа хүмүүст төрийн дээд шагнал, одон, медаль гардууллаа.
ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР:
- Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн захирлын зөвлөх, профессор Нанзаддоржийн Жалбажав;
ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:
- Батлан хамгаалах яамны Төрийн захиргааны удирдлагын газрын архивч, хүний нөөцийн хэрэг хөтлөлт хариуцсан мэргэжилтэн Баасансүхийн Оюунхүү;
ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОНГООР:
- Батлан хамгаалах яамны Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, хурандаа Мягмарын Амаржаргал;
АЛТАН ГАДАС ОДОНГООР:
- Батлан хамгаалах яамны Төрийн захиргааны удирдлагын газрын мэдээллийн сан, албан хэрэг хөтлөлт хариуцсан мэргэжилтэн Пилжээгийн Саранчимэг нарын хөдөлмөр зүтгэлийг төр үнэлж, төрийн дээд одон медалиар шагнаж урамшуулав.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд шагнал, одон, медаль хүртсэн хүмүүст болон гэр бүл, үр хүүхэд, хамт олонд нь баяр хүргэж, сайн сайхныг хүсэв.