ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ УДИРДАХ БҮРЭЛДЭХҮҮНИЙ СТРАТЕГИЙН ЦУГЛАРАЛТ ЭХЭЛЛЭЭ

122

Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний стратегийн цугларалт өнөөдрөөс эхэллээ. Энэхүү цугларалт цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд дөрвөн танхимд цахимаар болон шууд зохион байгуулагдаж байгаа бөгөөд үүний нэг нь Хуурай замын цэргийн командлал, түүний харьяа нэгтгэл, ангиудын удирдлага Төв аймгийн Зуунмод сумаас оролцож байгаа юм.

Цугларалтын эхэнд ЗХЖШ-ын орлогч дарга, бригадын генерал Ч.Цогтжаргал явагдах сургалтууд, түүний онцлогийн талаар дурдаж, энэ үед цар тахлын халдвараас сэргийлж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлахыг санууллаа. ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг цугларалтыг нээж, нийт удирдах бүрэлдэхүүнд хандаж үг хэллээ.