БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАРТ ШИНЭЭР БАРИГДСАН БОЛОН ИХ ЗАСВАР ХИЙГДСЭН БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИЙГ ХҮЛЭЭН АВЧ, АШИГЛАЛТАД ОРУУЛАХ КОМИССЫН БҮРЭЛДЭХҮҮН ХУРАЛДАВ

106

Батлан хамгаалахын сайдын 2019 оны А/103 дугаар тушаалаар батлагдсан Батлан хамгаалах салбарт шинээр баригдсан болон их засвар хийгдсэн барилга, байгууламжийг хүлээн авч, ашиглалтад оруулах ажлын комиссын бүрэлдэхүүнийг Батлан хамгаалахын ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар 2022 оны 01 дүгээр сар 14-ний өдөр хүлээн авч уулзлаа.

Тус уулзалтаар улсын төсвийн болон Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар батлан хамгаалах салбарт баригдаж буй барилга, засварын ажлын явц, үр дүнгийн талаар Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын хэлтсийн дарга, ажлын хэсгийн комиссын дарга, хурандаа Д.Дашзэвэг танилцуулж, Батлан хамгаалахын ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар комиссын бүрэлдэхүүнд ажлын хариуцлага, гүйцэтгэлийг эрчимжүүлэн ажиллах талаар тодорхой үүрэг, чиглэлээр ханган ажиллалаа.