ЭРХЭМ ЗОРИЛГО:
Эх орноо батлан хамгаалах үйл ажиллагаанд нийцсэн Эмгэг судлал, шүүх эмнэлгийн үйлчилгээ үзүүлэхэд оршино.
ЗОРИЛТ:
Эмгэг судлалын шинжилгээнд орчин үеийн шинэлэг аргуудыг нэвтрүүлж, оношлогооны чанарыг сайжруулснаар, клиникийн эмч нарын оношлох ур чадварыг өндөржүүлэн эмнэлгийн үйлчилгээний үр нөлөөг дээшлүүлнэ.
Хор судлал, осол гэмтлийн чиглэлийг онцгойлон үзэж, шүүх эмнэлгийн үзлэг, шинжилгээг мэргэжлийн өндөр түвшинд хийж, баталгаатай дүгнэлтийг хуульд нийцүүлэн гаргана.
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЭМГЭГ СУДЛАЛ, ШҮҮХ ЭМНЭЛГИЙН
ТОВЧООНЫ ТҮҮХ
Монгол оронд ардын хувьсгал ялснаар европын боловсон эмнэлэг зайлшгүй шаардлагатай болсон учраас жанжин Д.Сүхбаатарын санаачлага, ардын засгийн газар, хувьсгалт улаан цэргийн зөвлөлийн шийдвэрээр 1921 оны 08 сарын 15-нд 5-р бүгд хурлаар европын боловсон эмнэлгийг зохион байгуулж уг эмнэлгийг “Төвд, европ эмнэлгийн холимог хороо” гэж нэрлэхээр тогтжээ. Цэргийн шүүх эмнэлэг, эмгэг судлалын албаны түүхтэй холбоотой нэг зүйл бол цэргийн яамны сайд, бүх цэргийн жанжин Д.Сүхбаатарын цогцосыг засгийн газрын шийдвэрээр онц эрх бүхий тусгай комисс томилж Зөвлөлт орос улсаас тусгай эмч нарыг урьж ирүүлэн цэргийн эмнэлгийн эмч нарыг оролцуулан 1923 оны 2 сарын 28-ны өдөр задлан шинжилсэн бөгөөд энэ тухай мэдээг Урга хотод хэвлэгдэн гарч байсан “Монгольского телеграфного агентство”, “Монта” сонинд 1923 онд нийтлэгдсэн бөгөөд энэ өдрөөс тус товчооны үндэс суурь нь эхлэн тавигдсан гэж үзэж болохоор байна. ЗХ-ний Эмгэг судлал, шүүх эмнэлгийн товчоо нь анх нэг эмчтэй шүүх эмнэлэг, эмгэг анатомын кабинет байсан ба тухайн үед цогцост задлан шинжилгээ хийж оношийг зөвхөн макро түвшинд тогтоодог байжээ.
Дэлхийн II дайны үед их эмч Д.Сандаг ажиллаж байсан ба 1952 оноос эмгэг судлаач эмчээр Б. Бариады, Тяньлин нар ажиллаж, 1965 оноос шүүх эмнэлэг, эмгэг анатомийн тасаг болгон өргөтгөж Л.Гэндэн нар 1979 оныг хүртэл ажиллаж байжээ.Арми өргөтгөн зохион байгуулагдаж армийн бие бүрэлдэхүүн урд урьдынхаас улам өргөжиж зэвсэг техниктэй харьцах, дайчдын хоорондох харьцааны зөрчлийн улмаас шалтгаалан гарах гэмт хэрэг өсөн нэмэгдэхийн хамт шүүх эмнэлгийн ажил урд байгаагүй ихээр гарах болсон , өвчлөлийн тоо эрс ихэссэн учир армид шүүх эмнэлэг, эмгэг судлалын албыг өргөтгөн зохион байгуулах шаардлага тулгарсан тул 1979 онд тэр үеийн АИХ-ын тэргүүлэгчдийн зарлигаар БХЯ-ны ар талын удирдах газрын хүн эмнэлгийн хэлтсийн шууд харьяанд Ардын армийн шүүх эмнэлэг, эмгэг анатомийн товчоо болгон эмч, лаборант, бичээч, нууцын эрхлэгч, туслах ажилтан, ээлжийн жижүүр гэсэн нийт 36 орон тоотойгоор өргөтгөн зохион байгуулагдаж анхны даргаар дэслэгч П.Буудай томилогдож ажиллаж байсан байна.
1988 оны 1-р сард БХЯ, НАХЯ-ны сайдын хамтарсан тушаалаар Хилийн ба дотоодын цэргийн шүүх эмнэлэг, эмгэг судлалын тасгийг тус товчоотой нэгтгэн өргөжүүлэн зохион байгуулсанаар батлан хамгаалахын анги нэгтгэлүүдээс гадна хилийн цэрэг, аюулаас хамгаалах байгууллагууд, цагдан сэргийлэх газар, хорих байгууллагуудын шүүх эмнэлгийн ажлыг бүхэлд нь хийж эхэлсэн байна. Нийгэм, эдийн засгийн шилжилтийн хүнд үеийг даван гарснаар 2001 оноос эхлэнЗХЖШ-н даргын н/261 тоот тушаалаар Зэвсэгт Хүчнийг цомхон чадварлаг мэргэжлийн чиг баримжаатай болгох зорилтын хүрээнд ЗХ-ний ЭСШЭ-ийн товчоо болгон өөрчлөн зохион байгуулж даргаар нь д/х Э.Лосол ажиллаж байсан ба 2004 оноос д/х Г.Батжил ажиллаж байна.
Эмгэг судлал, Шүүх эмнэлгийн бүтэц
2006 онд хийсэн гол үйл ажиллагааны биелэлт.
- “Зэвсэгт хүчний байгуулалтыг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр “ – ийн хүрээнд “ЭСШЭ” төслийг оруулж батлуулахаар өргөн барьсан
- ”Цахим Монгол-ЭСШЭ” дэд хөтөлбөрийн хүрээнд сургалт зохион байгуулж эмч нар 100% , лаборант нар 50% Word, Exсel, Power Point программуудыг ашиглаж сурав.
- Оношлогооны чадамжийг сайжруулах зорилгоор тусгай будгийн 4 аргыг нэвтрүүлсэн.
- Энхийг сахиулах ажиллагаанд д/х Г.Батжил амжилттай оролцов.
- Сьерра-Леон явсан 3-р ээлжийхэнд зориулан хувийн эрүүл ахуй, халуун оронд зонхилон тохиолддог “Хумхаа” өвчний тухай хичээл зааж, эмч нарт зурагт гарын авлага бэлтгэн өвчнийг оношлох талаар хичээл зааж туршлагаа хуваалцав.
Батлан Хамгаалахын Эмгэг судлал, Шүүх эмнэлгийн
2007 онд дэвшүүлсэн зорилт
- “Эмгэг судлал, шүүх эмнэлэг “ төслийн хүрээнд 2007-2008 онд хийгдэх ажлын бэлтгэлийг хангуулж, хийж эхлэх
- “Цахим Монгол-ЭСШЭ” хөтөлбөрийг үргэлжлүүлж, эмнэлгийг компъютержүүлэх
- Оношлогооны чанарыг шинэ түвшинд гаргахын тулд компъютерт холбогдох боломжтой өндөр чадлын микроскоптой болох асуудлыг шийдүүлэх
- Оношлогооны тусгай будгийн шинэ аргуудыг нэвтрүүлэх
- Иммуно-гистохимийн аргыг нэвтрүүлэх боломжийг судлах
“Эмгэг судлал, шүүх эмнэлэг “ төслийг 2007-2008 онд хийгдэх ажлын бэлтгэлийг хангуулж, хийж эхлэх
Хаанаас
|
Хугацаа
|
Төсөв
|
Улсын төсөв
|
Гадаад
|
I шат
2006-2010 он
|
II шат
2010-2015 он
|
|
|
|
2006-2008 он
|
2008-2010 он
|
2010-2013 он
|
2013-2015 он
|
51.0 сая
|
20.0 сая
|
31.0 сая
|
18.6 сая
|
3.3 сая
|
29.1 сая
|
|
|
|
|
Байрны засвар,
тоног төхөөрөмжийн шинэлэл, сургалт явуулах
|
Багаж,төхөө-рөмжийг шинэчлэх, шинэ технологи нэвтрүүлэх
|
Задлан шинжилгээ-ний байрны засвар
|
|
Иммуно-гистохимийн аргыг нэвтрүүлэх боломжийг судлах
ШИК эерэг урвал бүхий бодисуудыг ялгаж тодруулах арга
ШИК эерэг урвалд гликогенээс гадна полисахарид гарлын гликолипид, гликопротеид, мукопротеид, мөн нүүрс ус агуулаагүй зарим бодис, тухайлбал фосфолипид, липопротеид, липид нь илрэх болно. Иймд тухайн эдэнд эдгээр бодисоос аль нь тодрон харагдаж буйг тодорхойлохын тулд ШИК эерэг бодисыг ялган тодруулах нэмэлт урвал тавих шаардлага гардаг.
Гликогенийг уусгах арга
Диастазын бэлэн бэлдмэл буюу шүлсний эсгэг хэрэглэнэ.
1-р тохиолдолд 6.0 pH бүхий фосфат буферт бэлтгэсэн диастазын 0.1%-ийн 0.02м уусмал дээр хлорид натрийн 0.8%-ийн концентрацтай уусмалыг нэмнэ. 2-рт шүлсний хэд хэдэн дуслыг цуглуулж шилэн аяганд шүүнэ.
Ажлын дараалал
Тосгүйжүүлэлт, спиртээр дамжуулах, нэрсэн усанд зайлах
2 шил зүсмэгийг диастазын уусмалд хийж термостатанд 37хэмд 30-60 минутын турш байлгана.Хяналтын зүсмэгийг усандаа үлдээнэ. Зүсмэг бүгдийг нэрсэн усанд угаана.
ШИК урвалын будах дамжлагын дагуу будалт явуулна. Үр дүн:
- Эсрэг бүхий уусмалд байлгасан буюу өөрөөр хэлбэл хяналтын зүсмэгүүдэд будагдалт ирэхгүй, харин бусад зүсмэгүүд дэх ШИК эерэг урвал нь эдийн дотор гликоген байгааг баталж өгнө.
- Хэрэв бүх зүсмэг ижил будагдвал гликоген бус бөгөөд будагдалд ШИК эерэг урвал өгөн бусад бодисуудтай холбоотой болох нь тодорхой.
- Хэрэв хяналтын зүсмэг бусдаасаа арай бүдэг будагдахад ШИК эерэг материалын зарим хагас нь гликогеныг буй болгож байна хэмээн үзэх үндэстэй юм.
Ингэж ялгаснаар осголт, архины хордлогын ялгах оношлогоонд дэвшил гаргана.
|