ОЮУТАН ЦЭРГИЙН БҮРТГЭЛИЙГ “E-MONGOLIA”-ААР АВНА

236

БХЯ Боловсрол, шинжлэх ухааны яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яамтай хамтран “Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэлийг цахимаар буюу “e-mongolia”-аар ирэх сарын 1-10-ны өдрүүдэд явуулахаар боллоо.

Өмнө нь тухайн оюутан сургуулийнхаа сургалтын албанаас голч дүнг баталгаажуулсан хуулбар, бусад баримт бичгүүдийг авч, дүүргийнхээ Цэргийн штабт өгч бүртгүүлдэг байсан юм. Тэгвэл “e-mongolia” цахим платформыг ашиглан ердөө тавхан минутын дотор бүртгүүлэх боломжтой болжээ.

Энэ тухай БХЯ-ны СБТГын ахлах мэргэжилтэн хурандаа С.Рагчаадорж хэлэхдээ “Тухайн хүсэлт илгээсэн оюутны сурч буй сургууль, сурлагын талаарх мэдээлэл нь БШУЯ-ны дата сангаас тэр даруйдаа баталгаажна. Гэхдээ энэ жил элсэгчдийн тоо хязгаартай байгаа тул хүсэлт илгээсэн оюутан бүрийг тус хөтөлбөрт хамрагдуулж чадахгүй гэдгийг ойлгох хэрэгтэй” гэв.