БХЯ-НЫ ХАРЬЯА БАЙГУУЛЛАГУУДЫН БИЕ БҮРЭЛДЭХҮҮН СУРГАЛТАД ХАМРАГДАЖ БАЙНА

76

БХЯ-ны Төрийн албан хаагчийн ёс зүйн зөвлөлөөс Авлига ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сахилга дэг журам болон ёс зүйн мэдлэг олгох цуврал сургалтыг БХЯ-ны харьяа байгууллагын бие бүрэлдэхүүнд бүчлэн зохион байгууллаа.

Өнөөдөр тус сургалтад Цэргийн төв эмнэлэг, “Соёмбо редакц”, Батлан хамгаалахын төв архив, ЦДБЭЧ, “Алдар” спорт хороо зэрэг бусад БХЯ-ны харьяа байгууллагууд хамрагдлаа.

Сургалтыг Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар нээж хэлсэн үгэндээ “Ёс зүй гэдэг асуудал бол төрийн алба хаагч, цаашлаад хувь хүн бүрд тавигдаж буй нэн тэргүүний асуудал. Ес зүйтэй төрийн алба хаагчаас ёс зүйтэй үйлдэл гардаг. Мөн ёс зүйтэй байж төрийн албыг төгөлдөржүүлнэ. Тиймээс Батлан хамгаалахын сайд болон Батлан хамгаалахын төрийн нарийн бичгийн дарга нарын тушаалаар томилогдсон хэн бүхэн ёс зүйг эрхэмлэн ажил албаа явуулах зорилгыг тавьж ажиллах ёстой. Энэ ч үүднээс БХЯ-ны Төрийн албан хаагчийн ёс зүйн зөвлөл Авлигатай тэмцэх газартай хамтран энэ сургалтын зохион байгуулж байна. Тиймээс та бүхэн хувь хүний хандалга болон албандаа төрийн алба хаагчийн ёс зүйг хэвшүүлэн ажиллахыг уриалж байна” гэв.

Тус сургалтад урилгаар Авилагтай тэмцэх газрын урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн мэргэжилтэн Н.Батчулуун, М.Жамьянцоожил нар оролцож авлига хээл хахуул, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр лекц уншлаа.