БХЯ-ны бие бүрэлдэхүүн өнөөдрийн мэдээллийн цагийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтраг зохион байгууллаа. Энэ хүрээнд Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн Ж.Азжаргал, мэргэжилтэн З.Ишханд нар “Хүүхэд хамгааллын бодлого, хэрэгжүүлэх арга зам” сэдвийн хүрээнд лекц уншиж, хүүхдийн эрхийг хангах, хамгаалах төр иргэн, хуулийн этгээдүүдийн үүрэг оролцоо, хамтын ажиллагааны талаар яриа таниулга хийсэн юм.
Тус сургалт нь “Хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн чуулган”-ыг угтан авч хэрэгжүүлж буй ажлуудын нэг хэсэг бөгөөд хэд хонгийн өмнө Батлан хамгаалах яамнаас тус салбарын хэмжээнд хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын асуудлаар ээлжит хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм.
Цаашид салбарын Хөдөлмөрийн тухай хуулийн 43.3-т заасны дагуу хүүхэд хамгааллын бодлого боловсруулж, байгууллагын дэргэдэх эцэг, эхийн зөвлөлөөр дамжуулан хүүхдэд ээлтэй байгууллага бий болгоход анхаарч ажиллахаа удаа дараа илэрхийлж буй юм.