ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ХУДАЛДАНА

311

Барилгын хийц үйлдвэрлэх хөдөлгөөнт цогцолбор /UBM-240/-ыг худалдана. Барилгын хийц үйлдвэрлэх хөдөлгөөнт цогцолбор нь 10 нэгж чиргүүл дээр суурилсан тоног төхөөрөмж бөгөөд UBM-120, UBM-240 гэсэн үндсэн 2 тоног төхөөрөмжтэй хагас дугуй, гэр, 2 радиуст хэлбэрийн 5-30 м өргөнтэй, 10 м хүртэл өндөртэй барилга барих боломжтой. Суурийн ажлыг дулааны улиралд гүйцэтгэж, бусад хийцийг бүх улиралд хийх боломжтойгоороо онцлогтой төхөөрөмж юм. Уг төхөөрөөмж нь Батлан хамгаалах салбарт шинээрээ хадгалагдаж байна.

Иймд хөдөлгөөнт цогцолбор тоног төхөөрөмжийг зарах болсон тул энэ чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж байгуулагууд үнийн саналаа 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор доорх хаягаар ирүүлнэ үү.

Тоног төхөөрөмжийн худалдаалах үнэ 33,308,635,342.92 төгрөг.

Хаяг: Баянзүрх дүүрэг, Энхтайвны өргөн чөлөө 51, Засгийн газрын VII байр, Батлан хамгаалах яамны 221 тоот Утас: 263263

Барилгын хийц үйлдвэрлэх хөдөлгөөнт цогцолбор /UBM-240/-ын иж бүрдэл

      1. 900мм –ын ган хуудас матагч машин
      2. 600мм-ын ган хуудас матагч машин
      3. Хажуу ханын ган хуудас матагч машин
      4. UBM-240-ын дамартай ган хуудас байршуулах төхөөрөмж
      5. UBM-120-ын дамартай ган хуудас байршуулах төхөөрөмж
      6. Туслах тоног төхөөрөмж
      7. Тусгаарлагч материал болох менерал хөвөн шүршигч машин
      8. Тусгаарлагч менерал хөвөнгийн гадаргууд бэхжүүлэгч шүрших машин
      9. Тусгаарлагч хөөсийг шүрших машин
      10. Тусгаарлагч хөөсөн гадаргууд галын хамгаалалт шүрших төхөөрөмж