2023-2024 оны хичээлийн жилд Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний батлан хамгаалахын их сургуульд суралцах хүсэлтэй залуусыг сонгон шалгаруулалтад урьж байна.
Тавигдах шаардлага;
- Цэргийн байгууллагад ажиллах чин хүсэл эрмэлзэл, сонирхолтой байх;
- Ерөнхий эрдмийн шалгалт (480)-аас дээш оноотой байх;
- Сурлагын голч дүн “А” (3.3)-аас дээш байх;
- 18-23 настай;
- Биедээ ямар нэгэн шивээсгүй байх;
- Ёс суртахууны болон хүмүүжлийн хувьд доголдолгүй, өөрийгөө илэрхийлэх бүрэн чадвартай байх;
Бүрдүүлэх материал;
- Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн өргөдөл
- Төрийн албан хаагчийн анкет (А хэсэг)
- Ерөнхий эрдмийн шалгалт өгсөн дүнгийн батламж;
- Оюутан, сонсогч, сурагч нар суралцсан хугацааны шалгалтын дүнгийн хуулбар (сургуулийн сургалтын албаны баталгаатай);
- Цагдаагийн тодорхойлолт (иргэний болон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай).
Бүртгэлийн хугацаа;
- 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийг дуустал.
Холбогдох албан тушаалтан
- Яамны Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтэн хошууч А.Ганжаргал утас 3173, 99072544.
БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМ