Монгол Улсын Засгийн газар БНЭУ-ын Засгийн газар хооронд 2015 онд байгуулсан санамж бичгийн дагуу ҮБХИС-д Мэдээллийн аюулгүй байдлын сургалтын төвийг байгуулах ажил эхэлж байсан. Харин өнөөдөр тус төвийн үйл ажиллагааг нээх ёслолын арга хэмжээ боллоо.
Мэдээллийн аюулгүй байдлын сургалтын төв байгуулснаар ҮБХИС-ийн сонсогчид болон төрийн цэргийн байгууллагуудын алба хаагчдыг энэ чиглэлд мэргэшүүлж, чадавхжуулах боломж бүрдэх юм. Энэтхэг Улсын зүгээс тус төвийн лаборатори, номын сан, лекцийн танхимын иж бүрэн тоног төхөөрөмжийг нийлүүлж, суурилуулах ажилд үнэтэй хувь нэмрийг оруулав.