Нээлттэй сонгон шалгаруулалтад урьж байна.
2023-2024 оны хичээлийн жилд Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улс, Оросын Холбооны Улсын цэргийн их, дээд сургуульд суралцах залуусыг сонгон шалгаруулалтад урьж байна.
Тавигдах шаардлага:
- Цэргийн байгууллагад ажиллах чин хүсэл эрмэлзэл, сонирхолтой байх;
- Ерөнхий эрдмийн шалгалтыг суурь болон сонгосон хичээлийн дүн (550)-аас дээш байх; (Физик, хими, биологи хичээлийг аль нэгийн сонгосон байна.)
- Сурлагын дүн “А” (3.3)-аас дээш байх;
- 18-23 насны хүртэл;
Биедээ ямар нэгэн шивээсгүй байх; - Ёс суртахууны болон хүмүүжлийн хувьд доголдолгүй, өөрийгөө илэрхийлэх бүрэн чадвартай байх;
Бүрдүүлэх материал:
- Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн өргөдөл
- Төрийн албан хаагчийн анкет (А хэсэг)
- Ерөнхий эрдмийн шалгалт өгсөн дүнгийн батламжийн хуулбар (нотариатаар батлуулсан);
- Оюутан, сонсогч, сурагч нар суралцсан хугацааны шалгалтын дүнгийн хуулбар (сургуулийн сургалтын албаны баталгаатай);
- Цагдаагийн тодорхойлолт (иргэний болон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай).
Бүртгэлийн хугацаа:
- 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийг дуустал.
Холбогдох (албан тушаалтан)
Өргөдлийг хүлээж авах албан тушаалтан яамны Төрийн захиргааны удирдлагын газрын ахлах мэргэжилтэн дэд хурандаа Б.Ширнэн утас 264625.
БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМ
НЭГ. ХОЛБООНЫ БҮГД НАЙРАМДАХ ГЕРМАН УЛС
д/д | Суралцах төрөл | Суралцах хугацаа |
Суралцах хүний тоо |
Дипломын зэрэгтэй | |||
1 | Артиллерийн цэргийн офицерын сургууль | 4 жил | 1 |
2 | Уулын явган цэргийн офицерын сургууль | ||
3 | Хуурай замын тагнуулын офицерын сургууль | ||
4 | Химийн цэргийн офицерын сургууль | ||
5 | Шүхэр десантын офицерын сургууль | ||
Нийт | 5 |
ХОЁР. БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛС
д/д | Суралцах төрөл | Суралцах хугацаа |
Суралцах хүний тоо |
Бакалаврын сургалт | |||
1 | Ерөнхий цэргийн офицерын сургууль | 4 жил | 2 |
Нийт | 2 |
ГУРАВ. ОРОСЫН ХОЛБООНЫ УЛС
д/д | Суралцах төрөл | Суралцах хугацаа |
Суралцах хүний тоо |
Цэргийн артиллерийн академи (Санкт-петербург хот) бакалаврын зэрэгтэй | |||
1 | Пуужинт цэрэг болон артиллерийн автоматжуулалтын хэрэгслийн ашиглалт ба хэрэглээ | 5 жил | 2 |
Агаарын цэргийн академи (Воронеж хот) дипломын зэрэгтэй | |||
1 | Агаар-сансрын системийн цэрэг, зэвсэглэлтэй тэмцэх радиоэлектрон тэмцлийн хэрэгслийн ашиглалт, анги салбарын хэрэглээ | 4 жил | 1 |
2 | Нисэхийн зэвсэглэлийн ашиглалт ба засвар (МиГ-29) | 4 жил | 1 |
3 | Нисэхийн тоног төхөөрөмжийн ашиглалт ба засвар (МиГ-29) | 4 жил | 1 |
4 | Хөдөлгүүр, нисэх төхөөрөмжийн техникийн ашиглалт (МиГ-29)” | 4 жил | 1 |
Цацраг, хими, биологийн хамгаалалтын цэргийн академи (Кострома хот) бакалаврын зэрэгтэй | |||
1 | Цацраг, хими, биологийн хамгаалалт | 5 жил | 4 |
Нийт | 10 |
БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМ