БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙДЫН НЭРЭМЖИТ 2023 ОНЫ ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ШИЛДЭГ БҮТЭЭЛ ШАЛГАРУУЛАХ УРАЛДААНЫГ ЗАРЛАЖ БАЙНА

172

Батлан хамгаалахын сайдын нэрэмжит 2023 оны Шинжлэх ухаан, технологийн шилдэг бүтээл шалгаруулах уралдаанд эрдэмтэн, судлаач Та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Шилдэг бүтээлийг Сайдын 2022 оны А/270 дугаар тушаалаар батлагдсан “Батлан хамгаалахын сайдын нэрэмжит шинжлэх ухаан, технологийн шилдэг бүтээл шалгаруулах журам”-ын дагуу шалгаруулна.

Уралдаанд оролцох бүтээл, холбогдох баримт бичгийн хамт яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн Эрдэмтэн нарийн бичгийн даргад 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн дотор файл болон бичгээр ирүүлнэ үү. (Хугацаа хоцорсон бүтээлийг хүлээн авахгүй)

Бүтээл шалгаруулах журмыг Батлан хамгаалах яамны цахим хуудаснаас танилцана уу.

БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМНЫ
ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ЗӨВЛӨЛ