БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Г.САЙХАНБАЯР АЖИЛЛАГААНЫ ГАЗАР ОРНЫГ ЗОРИХ ЦЭНХЭР ДУУЛГАТНУУДАД ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ

651

 

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Бүгд найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний XIII ээлжийн цэргийн багийн 3, 4 дүгээр цуврааны бие бүрэлдэхүүнтэй уулзаж, дэлхийн цэрэг-улс төрийн нөхцөл байдал, төр засаг, батлан хамгаалахын удирдлагаас энхийг дэмжих ажиллагааны чиглэлээр баримталж буй бодлого, зорилтын талаар мэдээлэл өгсний сацуу дэлхийн халуун цэг болсон нутаг оронд энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэхтэй холбогдуулан зарим үүрэг, чиглэлийг өглөө.
Тус үйл ажиллагаанд ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба, БХЯ-ны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга хурандаа Ч.Гандирваа, ЗХЖШ-ын Энхийг дэмжих, цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга хурандаа Ж.Молорболд болон албаны бусад хүмүүс оролцсон юм.
НҮБ-ын мандаттай “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэх XIII ээлжийн цэргийн багийн 3, 4 цуврааны бие бүрэлдэхүүн энэ сарын сүүлээр ажиллагааны газар орон руу хүлгийн жолоо зална.