БУЛГАН АЙМГИЙН МАЛЧИД ЦЭРГИЙНХЭНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛСЭЭР БАЙНА

84

Зэвсэгт хүчний 20 гаруй нэгтгэл, ангийн алба хаагчид хаваржилт хүндэрсэн аймаг бүрд хүрч ажиллаж байгаагийн нэг хэсэг нь Зэвсэгт хүчний 186 дугаар ангийнхан юм. Тус ангийнхан 4 нэгж техниктэйгээр Булган аймгийн дөрвөн суманд үүрэг гүйцэтгэж, малчдад гамшгийн эрсдлийг хохирол багатай даван туулахад нь тусалж байна. Тэд Гурванбулаг, Баяннуур, Дашинчилэн, Рашаант суманд энэ сарын 19-ний өдрөөс эхлэн үүрэг гүйцэтгэж байгаа өдөрт дунджаар 20 гаруй малчин өрхөд тусламжийн цувааг хүргэж, цасанд боогдсон 150 гаруй км зам давааг нээж, тээвэрчдэд дэмжлэг үзүүлсээр байна. Малчдын хувьд хүнд хэцүү бэрх үед хамгийн том дэмжлэгийг үзүүлж байгаад талархлаа илэрхийлсээр байгаа юм.