МОРЬТОН ДАЙЧИД “МАЛЧДАДАА ТУСАЛЪЯ” АЯНЫГ ӨРНҮҮЛЖ БАЙНА

61
  
Өвөлжилт, хаваржилт хүндэрч байгаатай холбогдуулан ангийн малын сууриудад туслах аяныг Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн хамт олон зохион байгуулж байна.
Үүссэн нөхцөл байдлыг даван туулахад бодит хувь нэмэр оруулах санаачилгыг нийт бие бүрэлдэхүүн өрнүүлж, алба хаагчид нэг өдрийн цалингаа хандивлаж байна.
Энэхүү хандивын мөнгөөр малчдад нэн хэрэгцээтэй малын өвс, тэжээлийн худалдан авч хүргэх ажлыг эхлүүллээ.
“Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусла” гэсэн ардын зүйр үгийг бодож Зэвсэгт хүчний нийт анги, байгууллагыг энэхүү аянд нэгдэхийг МОРЬТОН ДАЙЧИД уриалж байна.