ТОМИЛГООТ БҮЛЭГ АРХАНГАЙ АЙМГИЙН ӨГИЙ НУУР СУМАНД АЖИЛЛАЖ БАЙНА

93
Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн цас зудын гамшгийн нөхцөлд ажиллах нэгдүгээр томилгоот бүлэг 2024 оны 2 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн Архангай аймгийн Өгийнуур суманд үүрэг гүйцэтгэж байна.
Тус ангийн сургагч ахлагч С.Баянмөнх, ахлах ахлагч Б.Мөнхтулга нар ЗИЛ-131 (В340-041) нэг нэгж техниктэйгээр 630 километр газрыг туулж, 25 километр газар зам гаргасан бөгөөд 90 боодол өвсийг Өгийнуур сумын Тогтох багуудын айл өрхүүдэд тараах ажлыг гүйцэтгэв.
Мөн гамшгийн үед ажиллах хоёрдугаар бүлэгт томилогдсон ахлах дэслэгч Н.Лхамчинпэрэнлэй, ахлах ахлагч Н.Хуягбаатар нар Сүхбаатар аймгийн төвөөс Сүхбаатар сум руу хөдөлгөөн үйлдэж замдаа цасанд суусан 10 гаруй техникийг татан гаргах ажлыг амжилттай зохион байгууллаа. Тэд өвс ачсан 2 нэгж техник цасанд суусан байсныг татан гаргажээ.