ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН АЖИЛТНУУДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

152

 Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны А/35 дугаар тушаалаар яамны харьяа аж ахуйн нэгж, байгууллагуудын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтнуудад “Хүний аюулгүй байдлын академи” ТББ-тай хамтран “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнуудыг чадавхжуулах багц сургалт”-ыг 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр зохион байгууллаа.

Сургалтыг Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан “Үйлдвэрлэлийн осол хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”, Хөдөлмөрийн сайдын 2015 оны А/295 дугаар тушаал батлагдсан “Ажлын байрны эрсдлийн үнэлгээ хийх аргачилсан зөвлөмж”, байгууллагын эрсдлийг үнэлэх “Матрицын арга”-ыг онол болон дадлага хосолсон хэлбэрээр яамны ХШҮДАГ-ын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа С.Нэргүй, ХАБ-ын сургагч багш О.Одбаяр нар амжилттай зохион явууллаа.

Уг сургалт ажлын байрны эрсдлийг бууруулах, хүний амь нас, эрүүл мэндэд сөрөг аюултай нөхцөл байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх, байгууллагын соёлыг төлөвшүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль, дүрэм журмын хэрэгжилтийг сайжруулах ач холбогдолтой юм.