ҮНДЭСНИЙ БАТЛАН ХАМГААЛАХЫН ИХ СУРГУУЛИЙН ДОКТОРАНТУРЫН ӨДРИЙН АНГИД ЭЛСЭН СУРАЛЦАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА

81

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн докторантурын өдрийн ангид “Батлан хамгаалах”, “Цэргийн шинжлэх ухаан”, “Аюулгүй байдал судлал”-ын чиглэлээр элсэн суралцах 35 хүртэлх насны магистрын зэрэгтэй офицер, ахлагч, төрийн албан хаагчдын сонгон шалгаруулалтыг 2024 оны 9 дүгээр сард зохион байгуулна.

Сонгон шалгаруулалтад оролцох офицер, ахлагч, төрийн алба хаагчид нь элсэлтийн шалгалтад оролцох хүсэлтээ харьяа анги, байгууллагадаа гаргаж шийдвэрлүүлэн, “Үндэсний батлан хамгаалахын их сургуульд доктор бэлтгэх журам”-ын 2.8-д заасны дагуу доорх материалыг бүрдүүлж, 2024 оны 08 дугаар сарын 20-ны дотор БХЯ-ны Шинжлэх ухаан технологийн зөвлөлд ирүүлнэ.

Бүрдүүлэх материалын жагсаалт:

  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • Элсэн суралцах өргөдөл;
  • Төрийн албан хаагчийн анкет;
  • Магистрын дипломын хуулбар;
  • Е-Mongolia – боловсролын бичиг баримтын лавлагаа;
  • Цээж зураг 2 хувь зэрэг байна.

Сонгон шалгаруулалтыг Батлан хамгаалахын сайдын тушаалаар томилогдсон комисс “Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн магистр, докторын сургалтын журам”-ын 2.6 дахь хэсэгт заасны дагуу авч, үр дүнг нээлттэй зарлана.

Жич: “Батлан хамгаалах яамны захиалгаар Үндэсний батлан хамгаалахын их сургуульд доктор бэлтгэх журам”, “Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн магистр, докторын сургалтын журам”-ыг уншиж танилцана уу.

Холбогдох албан тушаалтан:
БХЯ-ны СБТГ-ын БХБТХ-ийн Шинжлэх ухаан, технологи, инновацын бодлогын шинжээч, шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор (Ph.D), хошууч Б.Батбаяр. Утас:88029370; 263484