С.БЯМБАЦОГТ: ЭХ ОРОНЧ ҮЗЛИЙН ГОЛ ЦӨМ НЬ БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАР

241
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Сандагийн Бямбацогт өнөөдөр /2024.07.25/-ны өдөр Зэвсэгт хүчний жанжин штабын нийт бие бүрэлдэхүүн, ажилтан, албан хаагчидтай уулзлаа.
        Батлан хамгаалахын сайд С.Бямбацогтыг Төрийн хүндэт харуул жагсаж, хүндэтгэн угтаж, ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба ЗХЖШ-ын удирдлага, төрлийн цэргийн командлагч нарыг танилцуулан Зэвсэгт хүчний үйл ажиллагааны талаар танилцуулга мэдээлэл хийлээ.
     Сайд С.Бямбацогт хэлэхдээ, Батлан хамгаалах салбарын шинэчлэл бүхэн эх оронч үзлийг хүн бүрд төлөвшүүлэхэд онцгой үүрэгтэй. Тиймээс цаашид Батлан хамгаалах салбарын нийт бие бүрэлдэхүүнээс ажлын ӨНДӨР ҮР ДҮН, ХАТУУ САХИЛГА БАТ, БОДЛОГЫН ДОРВИТОЙ ШИЙДЭЛ шаардаж ажиллах болно. ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБ, удирдах бүрэлдэхүүн бол Монгол Улсын Батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний болон ТӨРИЙН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН дээд удирдлага гэдгийг онцлоод, улсын эрдэнэ болсон хүнээ дээдлэх, эрх, эрх чөлөөг нь хамгаалах ажлын тэргүүн эгнээнд манай Зэвсэгт хүчин явах ёстой. “АЛСЫН ХАРАА-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод Улсын батлан хамгаалах чадавхыг бэхжүүлэх талаар тодорхой зорилтууд тусгагдсан. Зэвсэгт хүчний энэ зорилтуудыг бүрэн ханган биелүүлэхэд ЗХЖШ ЗҮТГЭХ ХҮЧ НЬ БОЛЖ АЖИЛЛАХ ЁСТОЙ. Улс орны батлан хамгаалах тогтолцоог боловсронгуй болгож, чадавхыг бэхжүүлэх ажил БАЙНГЫН, ТАСРАЛТГҮЙ, ҮР ДҮНТЭЙ хэрэгжих учиртайг тодотголоо.