“ХААНЫ ЭРЭЛД-2024” СУРГУУЛЬ 5 ДАХЬ ӨДРӨӨ АМЖИЛТТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

183

Монгол Улсын Зэвсэгт хүчин, Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Хааны эрэлд-2024” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургууль 5 дахь өдрөө амжилттай үргэлжилж байна. 20 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа уг сургууль нь НҮБ-ын цэнхэр дуулгатнуудын эгнээг өргөтгөх, оролцогч орнуудын энхийг дэмжих ажиллагааны чадамжийг нэмэгдүүлэх, Ази, Номхон далайн бүс нутагт цэргийн итгэлцэл, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд бодит хувь нэмэр оруулсаар ирсэн гэдгээрээ чухал ач холбогдолтой юм.
“Хааны эрэлд-2024” сургуульд 23 орны 1000 гаруй цэргийн алба хаагч оролцож байгаагаас салаадын хээрийн сургуулиар АНУ, БНХАУ, БНСУ, БНТУ, БНЭУ, Япон (2 салаа), Катар, Монгол зэрэг 10 улсын нийт 11 салааны бүрэлдэхүүн явган эргүүл, баазын хамгаалалт, иргэдийг авран хамгаалах зэрэг хичээлийн 10 цэгт сургалт, дадлагад хамрагдаж байна.
“ХААНЫ ЭРЭЛД-2024” СУРГУУЛИЙН ЭРГЭН ТОЙРОНД