КАЗАХСТАН УЛСАД БОЛОВСОН ХҮЧИН БЭЛТГЭНЭ

106
БНХАУ-д 11 дэх удаагаа болж буй “Бээжин Шяншань форум -2024”-т дэлхийн 100 гаруй орны батлан хамгаалах салбарын бүх түвшний төлөөлөл оролцож байна.
Энэ үеэр Монгол Улсын Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт
Бүгд Найрамдах Казахстан Улсын Батлан хамгаалахын сайд,хурандаа генерал Руслан Фатихович Жаксылыковтой хоёр талын уулзалт хийж, хэд хэдэн чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.
Тухайлбал,
Хамтын ажиллагааны хүрээнд тус улсад цэргийн нисгэгч, холбооны инженер зэрэг чиглэлээр бакалавр, магистрын түвшинд боловсон хүчин бэлтгэх,
Мөн Казахстан Улсад Монгол Улсыг төлөөлөх цэргийн атташе суулгах,
Хамтарсан хээрийн сургууль зохион байгуулахаар харилцан тохиролцож, ажлын хэсэг байгуулан ажлаа эрчимжүүлэхээр боллоо.