“БАТЛАН ХАМГААЛАХЫН СЭРГЭЛТ” САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН ЭХЭЛЛЭЭ
Монгол Улсынхаа тусгаар тогтнолыг батлан хамгаалах, аюулгүй байдлыг бэхжүүлэх, хөгжил дэвшлийг цогцлоох их үйлсэд хоёргүй сэтгэлээр зүтгэж байгаа батлан хамгаалах салбар, зэвсэгт хүчний удирдлагын бие бүрэлдэхүүн өнөөдөр
/2024.09.24/ Төрийн ордонд чуулж, салбарын асуудал, шийдлээ хэлэлцэж, цаашдын бодлого зорилтоо тодорхойлж байна.
Удирдах ажилтны зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож байна.
Арга хэмжээг нээж, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Сандагийн БЯМБАЦОГТ хэлсэн үгэндээ,
Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Хүний хөгжлийн бодлого” нь хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн нэгэн чухал цөм байхаар тодорхойлсон.
Иймээс юун түрүүнд хүнээ бодсон, хүний эрхийг дээдэлсэн бодлого, зорилтыг өөрийн салбарт анхлан хэрэгжүүлэхээр зорьж, алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхээс ажлаа эхлүүлээд байна.
Тухайлбал,
Монгол Улсын Засгийн газраас 20 жил хүлээгдсэн албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг 25 хувь болгон нэмэгдүүлж, Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах анхдагч нөхцөлийг бүрдүүлээд байгааг цохон тэмдэглээд,
“Батлан хамгаалахын сэргэлт”-ийг жинхэнэ утгаар нь авчрахад бодлогын хувьд онцгой эргэлт гаргах цаг нэгэнт болсон гэдгийг онцоллоо.
Түүнээс гадна нэн түрүүнд хугацаат цэргийн албаны сургалтын хөтөлбөрт өөрчлөлт оруулах замаар цэргийн албаны нэр хүндийг өргөж, амьдрах орчныг сайжруулж, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлд тодорхой үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэх болно.
Ээж аавын хүү эр цэргийн албанд явахаас халширдаг бус цэрэгт явах гэж хошуурдаг, эх орны хүү болох гэж өрсөлддөг өөрчлөлтийг үр дүнтэй хийхийг зорих болно гэлээ.