Эх орны маань нэр төр, сүр хүч, сүлд хийморийн илэрхийлэл болсон зэвсэгт хүчний албан хаагчдаа дэмжих тэр дундаа Улаанбаатар хотоос “алслагдсан бүс” нутгийн цэргийн анги, салбарт ажиллаж, амьдарч байгаа алба хаагчдыг урамшуулах асуудлыг Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэлээ.
Ингэснээр алслагдсан тооцогдсон цэргийн анги, салбарт 5 ба түүнээс дээш жилийн хугацаанд үүргээ гүйцэтгэж яваа цэргийн алба хаагчдад 2025 оны 1 дүгээр сарын 1-нээс мөнгөн урамшуулал олгохоор боллоо.
Монгол төрийн сүлд хийморь мөнхөд ивээх болтугай