АЛСЛАГДСАН ТООЦОГДСОН ЦЭРГИЙН АНГИ, САЛБАРЫН АЛБА ХААГЧИД МӨНГӨН УРАМШУУЛАЛ ОЛГОНО

475

Алслагдсанд тооцогдсон цэргийн анги, салбарын алба хаагчид мөнгөн урамшуулал олгох журмыг Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэлээ. Уг журам батлагдсанаар Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Шинэ сэргэлтийн бодлого”-ын гол зорилтуудын нэг болох Хот, хөдөөгийн сэргэлт, Батлан хамгаалахын сэргэлт бодлогын хүрээнд алслагдсанд тооцогдсон цэргийн анги, салбаруудад үүрэг гүйцэтгэдэг алба хаагчдын эрх зүйн байдлыг нэн тэргүүнд сайжруулах, албандаа тогтвор суурьшилтай ажиллуулах, байнгын бие бүрэлдэхүүний шилжилт хөдөлгөөн буурах, тэдний ар гэр, амьдралд эдийн засгийн томоохон дэмжлэг болох юм.

Засгийн газрын тогтоолоор алслагдсан тооцогдсон цэргийн анги, салбарт тав ба түүнээс дээш жилийн хугацаанд алба хааж байгаа офицер, ахлагч, цэргийн гэрээт албан хаагчид энэхүү мөнгөн урамшуулал авах эрх үүснэ.

Мөнгөн урамшуулал олгоход тавигдах шаардлагаас дурдвал:

Хугацааг бүрэн хангасан алба хаагч нь нас барсан эсхүл эрүүл мэндийн шалтгаанаар өөрөө мөнгөн урамшуулал авах өргөдөл гаргах боломжгүй тохиолдолд түүний гэр бүлийн гишүүний хүсэлтээр мөнгөн урамшууллыг олгож болно.

Мөн алслагдсан тооцогдсон цэргийн анги, салбарын алба хаагч энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх хугацаанд өөрөө зөвшөөрсөн тохиолдолд мөнгөн урамшууллыг итгэмжлэгдсэн этгээдэд олгож болохоор зохицуулсан байна.

Харин алслагдсан тооцогдсон цэргийн анги, салбарын алба хаагч цэргийн албанаас хуульд заасан үндэслэлээр халагдсан тохиолдолд уг мөнгөн урамшууллыг олгохгүй.

#Батлан хамгаалахын сэргэлт