1978 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн хотод төрсөн. Эхнэр 3 хүүхэдтэй.
Боловсрол
- 1985-1995 онд нийслэлийн 10 жилийн 36 дугаар дунд сургууль
- 1998-2003 Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургууль
- 2015-2016 Америкийн Нэгдсэн Улсын Сэйнт Томасын Их сургууль тус тус суралцаж төгссөн.
Эрх зүйч, Олон улсын эрх зүйн магистр зэрэгтэй.
Ажилласан байдал
- 2001-2004 онд МАН-ын дэргэдэх Оюутны холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга
- 2004 онд FM 102.1 радиод гүйцэтгэх захирал
- 2003-2004 МАН-ын Удирдах зөвлөлийн ажлын албанд Улс төрийн ажилтан
- 2004-2011 Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч
- 2011-2012 онд Сүхбаатар дүүргийн Засаг дарга
- 2008-2016 онд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч
- 2016 оноос Соёмбо Партнер ХХК-д Партнер
- 2020 оноос МАН-ын даргын зөвлөх
- 2020 оноос Батлан хамгаалахын дэд сайд
Шагнал
- Хөдөлмөрийн хүндэт медаль
- Алтангадас одон