Home АХЛАГЧИЙН АЛБА

АХЛАГЧИЙН АЛБА

Цэргийн зохих шатны сургууль, дамжаанд суралцаж, цэргийн мэргэжил эзэмшсэн 30 хүртэлх насны иргэнийг ахлагчийн албанд элсүүлж болно.

Ахлагчийн албан тушаалд томилогдох иргэн дараах шалгуур үзүүлэлтийг хангасан байна. Үүнд:

  • дипломын болон түүнээс дээш боловсролтой байх;
  • мэргэжил, мэргэшил, ур чадварын түвшин нь томилогдох албан тушаалын ажлын байрны шаардлагыг хангасан байх;
  • биеийн эрүүл мэндээр цэргийн жинхэнэ албанд тэнцэх тухай цэргийн эмч нарын комиссын дүгнэлт гарсан байх;
  • бие бялдрын ерөнхий шалгуур үзүүлэлтийг хангасан байх;
  • цэргийн алба хаагчийн ёс зүйн шаардлага хангасан байх

Ахлагчийн албан тушаал нь:

  1. Даргалах
  • Ахлах ахлагч
  • Сургагч ахлагч
  • Тэргүүн ахлагч
  1. Гүйцэтгэх
  • Дэд ахлагч
  • Ахлагч
  • Ахлах ахлах цолны зэрэглэлтэй байна.

Иргэн ахлагчийн албыг 47 нас хүртэл хаана.

Алба хаах насны дээд хязгаарт хүрсэн цэргийн мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвар, дадлагатай ахлагчийн цэргийн жинхэнэ алба хаах хугацааг томилсон эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр тав хүртэл жилээр нэг удаа сунгаж болно.

http://mndu.gov.mn/images/zurag/elselt_juram.pdf

ҮБХИС-АС-ийн элсэлтийн журмын талаарх мэдээллийг дээрх линкээс авах бүрэн боломжтой.

Жич: элсэлтийн тавигдах шаардлага, хугацаа тодорхой хэмжээгээр өөрчлөлт ордог тул ҮБХИС http://mndu.gov.mn/elselt// хаягаар тухайн жилийн элсэлтийн шалгалтын мэдээллийг авна уу.