Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл

“БАТЛАН ХАМГААЛАХ АЖ  ҮЙЛДВЭРИЙН НЭГДЭЛ” ТӨААТҮГ-ЫН АЛСЫН ХАРАА, ЭРХЭМ ЗОРИЛГО, ЗОРИЛТУУД

АЛСЫН ХАРАА

  • Орчин үеийн, хүлээн зөвшөөрөгдсөн судалгаа, шинжилгээнд тулгуурлан шинжлэх ухаан, технологийн дэвшилтэт ололтод суурилагдсан үндэсний болон олон улсын зах зээлд өрсөлдөх чадвар өндөртэй батлан хамгаалах салбарын аж үйлдвэрийн нэгдэл байхад алсын хараа нь чиглэгдэнэ.

ЭРХЭМ ЗОРИЛГО

  • Батлан хамгаалах яамны харъяа аж ахуйн нэгж байгууллагууд болон  Зэвсэгт хүчний  барилга, инженерийн ангиудад  үйлдвэрлэл, үйлчилгээний менежментийн тулгамдсан асуудлуудыг үр ашигтай  шийдвэрлэх   нэгдсэн удирдлагын тогтолцоог зохион байгуулж төлөвшүүлэх болон  шинэ дэвшилтэт технологийг бий болгох, цогц үйлчилгээ, бүтээгдэхүүнээр тасралтгүй хангах, бүтээлч,  идэвхтэй,  өрсөлдөх,   давуу тал олж авах үйл ажиллагааг  дэмжих замаар    батлан хамгаалах салбарын хөгжилд хувь нэмэр оруулахад  Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдлийн эрхэм зорилго  оршино.

ЗОРИЛТУУД

  • Стратегийн ач холбогдол бүхий уул уурхай, ашигт малтмал, зам, гүүр, үйлдвэрлэл, дэд бүтэц болон бусад салбарыг хөгжүүлэх ажлын хүрээнд Зэвсэгт хүчний /барилга инженерийн/ ангиудыг томоохон бүтээн байгуулалтын ажилд оролцоход дэмжлэг үзүүлэн төрийн болон хувийн хэвшлийн байгуулагуудтай хамтран ажиллах
  • НҮБ-ийн энхийг дэмжих ажиллагаа, олон улсын бусад цэргийн ажиллагаанд оролцох үеийн бүх төрлийн хангалтын асуудлыг зохион байгуулах
  • Зэвсэгт хүчний өнөөгийн цэргийн хангалт, үйлчилгээний тогтолцоог төлөвшүүлэхэд Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдлийн үйл ажиллагааны оролцоог нэмэгдүүлэн цэргийн техник, тоног төхөөрөмж, нэмэлт хэрэгсэл, сэлбэг, хамгаалалтын хэрэгсэл болон бусад шаардлагатай бараа материалыг нийлүүлэх ажиллагаанд ахиц гаргах, зарим төрлийн бүтээгдэхүүнийг  дотооддоо үйлдвэрлэж эхлэх
  • Салбарын цаашдын хөгжилд дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлж ашиглах үеийн эдийн засгийн үр ашгийн талаар судлах,  зэвсэглэл, техник тоног төхөөрөмжийг захиалах, худалдан авах, ашиглахтай холбогдсон арга хэмжээг хэрэгжүүлэхэд харъяа аж ахуйн нэгж, байгууллагуудын оролцоог нэмэгдүүлж, дэмжлэг үзүүлэх
  • Салбарын хэмжээнд шинээр болон шинэчлэн баригдах дэд бүтэц, барилга, орон сууц, объектуудын зураг, төсөл, техник эдийн засгийн үндэслэлийг судлах, гэрээ хэлэлцээр байгуулах, тэдгээрийн гүйцэтгэлд захиалагчийн өмнөөс мэргэжлийн хяналт тавих, хүлээн авах, хүлээлгэн өгөх, стандарт шаардлагыг мөрдүүлэх
  • Монгол Улсын Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчнийг сурталчлах, үзэсгэлэн, яармаг худалдааг зохион байгуулах үйл явцад салбарын харъяа агентлаг, аж ахуйн байгууллагуудтай хамтран оролцох оролцоог нэмэгдүүлэх, цэргийн брэнд бүтээгдхүүн үйлдвэрлэж эхлүүлэх нөхцлийг бүрдүүлэх
  • Батлан хамгаалах салбарын харъяа үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагуудын эдийн засгийн боломж, хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлээр менежментийн удирдлагаар ханган хамтран ажиллах
  • Зэвсэглэл, байлдааны техникийг засварлах, сэргээн сайжруулах үйлдвэрийн бааз нөхцлийг бий болгох
  • Стандартын шаардлага хангасан цэвэр усны хангалтын үйлчилгээг зохион байгуулах

“СОЁМБОТ” ЦЭВЭР УСНЫ ҮЙЛДВЭР

“Соёмбот” цэвэр усны үйлдвэр нь бүтээгдэхүүний чанар, хүнсний аюулгүй байдалд тавигдах стандарт шаардлага хангасан цэвэр усыг дотооддоо үйлдвэрлэн хангах, батлан хамгаалах салбарт нийлүүлэх болон зах зээлд худалдан борлуулах зорилтыг тавин ажиллаж байна.

Зориулалт:

Савласан цэвэр усны чанар, аюулгүй байдалд тавигдах стандарт шаардлага хангасан цэвэр усаар Батлан хамгаалах салбарын хэрэгцээг хангах.

Хүчин чадал:
1 цагт 0,33л, 0,5л, 1,5л-ийн савласан цэвэр ус 1000-1200ш, 18,9л-ийн савласан цэвэр ус 80-100ш-ийг тус тус үйлдвэрлэх.

Хаяг: Хан-Уул дүүрэг 3-р хороо
Үйлдвэрийн гудамж
Утас: 70164555, 76004555
E-mail: dicorpmod@gmail.com