БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ХУРАНДАА Д.ГАНХУЯГ

1977 оны 08 дугаар сарын 22-нд Улаанбаатар хотод төрсөн. Ам бүл 4, эхнэр 2 хүүхэдтэй.

Боловсрол:

    • 1985-1995 онд Нийслэлийн 10 жилийн 87 дугаар сургууль;
    • 1995-1999 онд Батлан хамгаалахын их сургуульд Ар тал, эдийн засгийн ангид элсэн орж Нягтлан бодогч, цэргийн эдийн засагч;
    • 2004-2005 онд АНУ-ын Армийн санхүүгийн сургуулийн Санхүүгийн офицерын дамжаа;
    • 2008 онд Энэтхэг Улсын Армийн дайны коллежийн Стратегийн дамжаа;
    • 2011 онд мэргэшсэн нягтлан бодогч;
    • 2019 онд Нийтийн удирдлагын магистр зэрэгтэй.

Ажилласан байдал:

    • 1999-2000 онд Батлан хамгаалах яамны Санхүүгийн хэлтэст төсвийн мэргэжилтэн;
    • 2000-2004 онд Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн Санхүүгийн албаны дарга;
    • 2005 оны 1-6 дугаар сард Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн Санхүүгийн албаны дарга;
    • 2005-2014 онд Зэвсэгт хүчний Жанжин штабын Санхүүгийн хэлтэст мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, Зэвсэгт хүчний ХШҮГ-ын Санхүүгийн хяналтын албаны дарга;
    • 2015-2020 оны 08 дугаар сар хүртэл БХЯ-ны Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга;
    • Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 09 дүгээр сарын 16-ны 108 дугаар тогтоолоор Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж байна.

Шагнал:

    • Дайчин алдар III
    • Цэргийн алдар алтан медаль
    • НҮБ-ын Энхийн төлөө
    • Сангийн яамны жуух
    • Энхийн төлөө
    • Цэргийн хүндэт медаль
    • Цэргийн гавьяаны одон
    • Алтангадас одон