МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ, ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЕРӨНХИЙ КОМАНДЛАГЧ Х.БАТТУЛГА ЗХЖШ-Т АЖИЛЛАЛАА

71

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Халтмаагийн Баттулга өнөөдөр Зэвсэгт хүчний Жанжин штабт ажилласан бөгөөд Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний 2020 оны заах арга зүйн цугларалтад оролцож, үүрэг, чиглэл өглөө.

Энэ үеэр Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад үүрэг гүйцэтгэсэн цэргийн багууд, Оросын Холбооны Улсад Аугаа Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн цэргийн ёслолын жагсаалд оролцсон бие бүрэлдэхүүнд төрийн одон, медаль, Батлан хамгаалах салбарын шагналыг гардуулах ёслолын ажиллагаанд оролцлоо.

Шагнал гардуулах ёслолд Монгол Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх Л.Болд, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг, Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дарга нар, албаны бусад хүмүүс байлцлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор Батлан хамгаалах яамны Хяналт-шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, хурандаа Ч.Гандирваа, Цэргийн хүндэт медалиар Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн тасгийн захирагч, ахлах жолооч, ахлах ахлагч Х.Ганзориг нарын дөрвөн цэргийн алба хаагчийг, “Энхийн төлөө” медалиар Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн дэд ахлагч Б.Азжаргал, Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн ахлагч Б.Алтангэрэл нарын 90 гаруй алба хаагчийг тус тус шагнаж урамшууллаа.

Ерөнхийлөгч Зэвсэгт хүчний Жанжин штабт ажиллалаа