БҮГД НАЙРАМДАХ БЕЛАРУСЬ УЛСЫН ЭЛЧИН САЙД С.В.ЧЕПУРНОЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

45

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.В.Чепурнойг 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр талууд хоёр орны батлан хамгаалах салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар санал солилцлоо. Улмаар Бүгд Найрамдах Беларусь улсын цэргийн аж үйлдвэрийн салбарын дэвшилтэд техник, технологийг түшиглэн, цэргийн болон цэрэг-техникийн хамтын ажиллагааг өргөжүүлэх нь чухал гэдгийг Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр уулзалтын үеэр онцолсон юм.