ГЕНЕРАЛУУДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

38
Монгол Улсын Батлан хамгаалах бодлого, зорилт, цэргийн шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлэх, Орчин цагийн Зэвсэгт хүчнийг хөгжүүлэхэд өөрийн оюун ухаан, хөдөлмөр зүтгэлээ зориулж, үнэтэй хувь нэмэр оруулсанд нь талархаж чөлөөнд байгаа хошууч генерал Г.Махбариад, Ч.Улаанхүү нарт орон сууц худалдан авахад нь зориулж мөнгөн дэмжлэг олгосныг Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр өнөөдөр гардуулан өглөө.
Энэ нь Батлан хамгаалах сайдын 2020 онд батлагдсан “Бэлтгэл болон чөлөөнд байгаа Монгол Улсын генерал цолтонд орон сууц, түүний үнийн дүнтэй дүйцэхүйц хэмжээний мөнгөн дэмжлэг үзүүлэх журам”-ын хүрээнд олгож байгаа юм.
Чөлөөнд байгаа хошууч генерал Г.Махбариад, Ч.Улаанхүү нар Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жил, “Монгол цэргийн өдөр”-ийн босгон дээр ийнхүү хүлээн авч, хүндэтгэл үзүүлж, нийгмийн асуудалд нь бодит дэмжлэг үзүүлж буйд баярласнаа илэрхийлээд баярын мэнд дэвшүүллээ.
Эх сурвалж: Соёмбо редакци