БАТЛАН ХАМГААЛАХЫН ДЭД САЙД Б.БАЯРМАГНАЙ БНЧУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙДТАЙ УУЛЗЛАА

49

Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ийржи Бродскийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар хоёр улсын болон тэр тусмаа батлан хамгаалах салбарын өнөөгийн харилцаа, цаашид өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцов.

Уулзалтын эхэнд Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай Элчин сайд Ийржи Бродскийг хүлээн авч уулзаж буйдаа баяртай байгаа илэрхийлээд хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаанд түүний оруулж буй хувь нэмэр их гэдгийг онцолж, Зэвсэгт хүчний үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлэх, зэвсэг техникийг шинэчлэхэд тус улсын дэвшилтэт технологийг судлах, батлан хамгаалах аж үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллах нь чухал ач холбогдолтойг онцоллоо.

Тэрчлэн Элчин сайд Ийржи Бродский түүний хүсэлтийг хүлээн авч уулзаж байгаадаа талархлаа илэрхийлээд цаашид хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, түүний дотор Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны өнөөгийн түвшинг ахиулж, хоёр улсын Батлан хамгаалах яамд хооронд байгуулсан “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн хэрэгжилтийг хангах чиглэлд анхаарал хандуулж ажиллахаа илэрхийлсэн юм.