МОНГОЛ УЛСЫН ЦЭРГИЙН БАГИЙГ УГТАН АВЛАА

39

“Запад-2021” олон улсын стратегийн хамтарсан хээрийн сургуульд оролцох Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн баг ОХУ-ын Зэвсэгт хүчний Баруун цэргийн тойргийн “Мулино” сургалтын төвд 9 дүгээр сарын 3-ны өдөр очсон юм. Энэ үеэр манай цэргийн багийг тус тойргийн цэрэг-улс төрийн ажил хариуцсан орлогч, хурандаа В.Журавлеев угтан авч хүндэтгэл үзүүлэв. Хурандаа В.Журавлеев хэлэхдээ “Тэртээх 80-аад жилийн өмнө Халхын голын байлдаанд бидний өвөг дээдэс мөр зэрэгцэн тулалдаж байсныг бид бүхэн мэднэ.
Дээрээс нь Аугаа эх орны дайны он жилүүдэд Монголын ард түмний тусламж, дэмжлэг биднийг ялалтын замд хөтлөх том хүч болж байсан нь түүхийн үнэн билээ. Иймдээ ч манай хоёр орны найрамдалт харилцаа эртний түүхэн уламжлалтай. Энэ удаагийн “Запад-2021″ сургууль нь хойч үе болсон залуучуудад эх оронч үзэл суулгах чухал ач холбогдолтой. Бидний урилгыг хүлээн авч энд хүрэлцэн ирсэнд ОХУ-ын Зэвсэгт хүчний Баруун цэргийн тойргийн командлагчийн нэрийн өмнөөс болон хувиасаа туйлын баяртай байгаагаа илэрхийлж байна” гэв.
Дэслэгч Т. ИДЭР