НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА

76

2023-2024 оны хичээлийн жилд Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний батлан хамгаалахын их сургуульд суралцах хүсэлтэй залуусыг сонгон шалгаруулалтад урьж байна.

Тавигдах шаардлага;

  • Цэргийн байгууллагад ажиллах чин хүсэл эрмэлзэл, сонирхолтой байх;
  • Ерөнхий эрдмийн шалгалт (480)-аас дээш оноотой байх;
  • Сурлагын голч дүн “А” (3.3)-аас дээш байх;
  • 18-23 настай;
  • Биедээ ямар нэгэн шивээсгүй байх;
  • Ёс суртахууны болон хүмүүжлийн хувьд доголдолгүй, өөрийгөө илэрхийлэх бүрэн чадвартай байх;

Бүрдүүлэх материал;

  • Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн өргөдөл
  • Төрийн албан хаагчийн анкет (А хэсэг)
  • Ерөнхий эрдмийн шалгалт өгсөн дүнгийн батламж;
  • Оюутан, сонсогч, сурагч нар суралцсан хугацааны шалгалтын дүнгийн хуулбар (сургуулийн сургалтын албаны баталгаатай);
  • Цагдаагийн тодорхойлолт (иргэний болон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай).

Бүртгэлийн хугацаа;

  • 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийг дуустал.

Холбогдох албан тушаалтан

  • Яамны Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтэн хошууч А.Ганжаргал утас 3173, 99072544.

БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМ