ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБА ХААГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

57

Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагчийн Ажлын албанаас төрийн цэргийн байгууллагуудад сургалт, соён гэгээрүүлэх ажил зохион байгуулахаар “Батлан хамгаалахын хяналт, шалгалтын 2021 оны нэгдсэн төлөвлөгөө”-нд тусган ажиллаж байна.

Уг ажлын хүрээнд 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Ажлын албаны дарга, хурандаа Т.Мөнхбаяр, мэргэжилтэн, хошууч А.Октябрь нар “Батлан хамгаалах хууль, тогтоомж, цэргийн алба хаагчийн ёс зүй” гэсэн сэдвээр Нийслэлийн онцгой байдлын газар, Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төв, Аврах ангийн 50 гаруй алба хаагчдад сургалт зохион байгууллаа.