
Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн 2021-2022 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэлд жижиг бүлгийн ажиллагааны арга техник, олс өндрийн бэлтгэл, усны бэлтгэл, уулын бэлтгэл, нисгэгчгүй нисэх төхөөрөмжтэй ажиллах бэлтгэл, цанын болон шүхрийн бэлтгэл зэрэг тусгай хичээлүүд шинээр нэмэгдсэн нь өмнөх жилүүдээс онцлог, давуу талтай байна.
Төмөр замын бүтээн байгуулалт, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн зэрэг томоохон ажлуудад амжилттай оролцож ирсэн анги, нэгтгэлийн хамт олон өөрсдийн идэвх санаачилга, хичээл зүтгэл, дотоод нөөц бололцоогоороо байгууллагын гаднах тохижилтондоо анхааран ажилласан байна.
Үүнээс гадна тус байгууллагад тулгамдаад байгаа хэд хэдэн асуудлыг энэ үеэр хэлж байлаа. Тухайлбал, дээрх хоёр анги, нэгтгэлд хичээлийн байр, соёлын төв, цэргийн гал тогоо, эрүүл мэндийн төв зэрэг барилга байгууламж зайлшгүй шаардлагатай байгааг дуулгав.


