Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
Мэдээ, мэдээлэл
2020 оны 08 сарын 06 | enkhtuvshin
   

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чай Вэнь Рүйг 07 дугаар сарын 28-ны өдөр БХЯ-нд хүлээн авч уулзав. Хоёр орны Батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд тасралтгүй өргөжин хөгжиж, олон бодит үр дүнд хүрч, хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байгаад сэтгэл хангалуун байгааг талууд харилцан илэрхийлж, цаашид олон хэлбэр, агуулгаар хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудлаар санал солилцлоо.

2020 оны 08 сарын 06 | enkhtuvshin
   

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл С.Клеческийг 7 дугаар сарын 31-ний өдөр БХЯ-нд хүлээн авч уулзлаа.

2020 оны 08 сарын 06 | enkhtuvshin
   

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр 08 дугаар сарын 04-ний өдөр ЗХЖШ-т ажиллалаа.

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярыг Төрийн хүндэт харуул, ҮЖҮНХ-ийн хөгжмийн бие бүрэлдэхүүн жагсан угтаж, хүндэтгэл үзүүлсний дараа ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг ЗХЖШ-ын өнөөгийн байдал, үйл ажиллагаа, хэтийн төлөвийн талаар дэлгэрэнгүй танилцуулав. Танилцуулгад ЗХЖШ-ын даргын зөвлөлийн гишүүд байлцав.

2020 оны 08 сарын 06 | enkhtuvshin
   

Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тус яамны Санхүүгийн хэлтсийн дарга, хурандаа Д.Ганхуяг томилогдон үүрэгт ажилдаа орлоо. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын төсөл, хөтөлбөр хариуцсан дэд дарга Б.Энх-Амгалан Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, хурандаа Д.Ганхуягт тамгыг нь гардуулан өглөө.

2020 оны 07 сарын 23 | enkhtuvshin
   

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үед Элчин сайд И.К.Азизов Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярт Батлан хамгаалахын сайдын албан тушаалд томилогдсонд баяр хүргэж, ажлын амжилт хүсэв.

2020 оны 07 сарын 21 | enkhtuvshin
   

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн, Үндэсний их баяр наадамд БХЯ-ны харьяа Зэвсэгт хүчний "Алдар" спорт хорооны үндэсний бөх, сур, шагайн харвааны баг тамирчид өндөр амжилт үзүүлсэн билээ. Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, БХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Х.Батбилэг нарын удирдлагууд баяр наадамд амжилттай оролцсон дээрх тамирчдыг хүлээн авч, хүндэтгэл үзүүлэн салбарын шагналаар шагналаа.

2020 оны 07 сарын 21 | enkhtuvshin
   

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар Батлан хамгаалахын дэд сайдаар МАН-ын даргын зөвлөх Б.Баярмагнай томилогдон үүрэгт ажилдаа орлоо. Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр тэргүүтэй удирдлагууд шинэ албаа хүлээж аваад буй дэд сайд Б.Баярмагнайд ажлын амжилт хүсэж, цаашдын хамтын ажиллагаа, Батлан хамгаалах салбарын хөгжлийн чиг хандлага зэрэг олон ажлын талаар санал солилцлоо. Энэ үеэр Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Батлан хамгаалахын дэд сайд асан Т.Дуламдоржид хандан “Энэ салбарыг удирдахад томоохон дэмжлэг үзүүлэн үүрэгт ажлаасаа гадна өөр олон ажилд ханцуй шамлан орж үр бүтээлтэй ажилласан танд талархаж байгаагаа илэрхийлье” гээд цаашдын ажилд нь өндөр амжилт хүссэн юм.

2020 оны 07 сарын 11 | enkhtuvshin
   

Эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө залуу нас, амь биеэ үл хайрлан тэмцэж ирсэн дайнд оролцсон ахмад дайчид, чөлөөнд байгаа болон бэлтгэл генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч нар, хилийн чанадад даян дэлхийн энх тайван, амар амгалангийн төлөө үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгаа энхийг сахиулагчид, Төрийн цэргийн байгууллага, түүний дотор Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн Та бүхэнд Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой-Үндэсний их баяр наадмын мэндчилгээг Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлье.

2020 оны 07 сарын 10 | enkhtuvshin
   

Монгол Улсын Батлан хамгаалахын сайдаар Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Г.Сайханбаяр томилогдон Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс тамгаа гардан авч үүрэгт ажилдаа орлоо. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Батлан хамгаалах салбарын бүрэлдэхүүнд амжилт хүсээд "Батлан хамгаалах салбар бол миний хайртай салбар. Энэ салбарыг амжилттай удирдсан Батлан хамгаалахын сайд асан Н.Энхболд танд талархаж байгаагаа илэрхийлье. 

2020 оны 06 сарын 29 | enkhtuvshin
   

ЗХЖШ-ын даргын тушаалаар эрхэлсэн албандаа үр бүтээлтэй ажиллаж байгаа зарим дэд хурандаа нарт хурандаа цол олголоо. Тодруулбал, БХЯ-ны ГХАГ-ын бодлого, Америк, Австрали, Ойрхи Дорнодын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Ч.Нямсүрэн, Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, дэд хурандаа Г.Ялалт, ҮБХИС-ийн БХУА-ийн Цэргийн стратегийн төвийн ахлах багш, дэд хурандаа С.Жавхлансүрэн, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын Улсын нисэхийн хэлтсийн сургалт, үнэмлэх, гэрчилгээжүүлэлтийн албаны дарга, шалгагч нисгэгч, дэд хурандаа Т.Энхбат нарын зарим цэргийн алба хаагч хурандаа цол хүртсэн юм.

Нийт хуудас - 139   
1
Үйл явдалын хуанли
AUGUST 2020
SUN M T W TH F S
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          
Статистик
Нийт зочид 6207925
Өнөөдөр зочилсон 886
Нийт мэдээлэл 76
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.