Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
Мэдээ, мэдээлэл
2019 оны 01 сарын 20 | enkhtuvshin
   

Хааны эрэлд-2019“ энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийн төлөвлөлтийн хурал боллоо. Энэхүү хуралд ЗХЖШ, Төрлийн цэргийн командлалууд, Зэвсэгт хүчний анги, байгууллагын 30 гаруй офицер, ахлагч мөн уг сургуулийг АНУ-ын талаас хариуцаж, хамтран зохион байгуулах АНУ-ын Энэтхэг-Номхон далай дахь цэргийн командлалын төлөөлөл оролцлоо. 

2019 оны 01 сарын 18 | enkhtuvshin
   

Би 1970-аад онд Хилийн цэрэгтэй холбогдож, офицерын эгнээнд багтаж явлаа. Төв аймгийн Эрдэнэсант суманд клубын эрхлэгч байлаа л даа. Ажлаа өгчихөөд хийх ажилгүй дэмий тэнэж явтал З.Баттулга гуайтай гудамжинд таарлаа. Яагаав нөгөө “Хөх тэнгэр” роман, “Түвшинтөгс”, “785 дээр”, “Хүүхэн заяа” зэрэг үргэлжилсэн үгийн бүтээлүүдээр нь хүмүүс сайн танина даа. Энэ хүн намайг Хилийн цэрэгтэй холбосон юм. 

2019 оны 01 сарын 18 | enkhtuvshin
   

БХЯ-ны Цэргийн төв эмнэлэг Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, тэдний гэр бүлийнхэнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг. Харин улс орон даяар томуу, томуу төст өвчний дэгдэлт ихэсч, улмаар нийслэлийн эмнэлгүүдэд хүүхдийн орны хүрэлцээ дутмаг байгаа энэ үед зөвхөн салбарын бие бүрэлдэхүүний хүүдүүд гэлтгүй нэмэлт ор дэлгэж, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн зарим хорооны хүүхдүүдэд үзлэг, оношлогоо хийх, хэвтүүлэн эмчлэх үйлчилгээг үзүүлж байна. Цэргийн төв эмнэлгээс хэрэгжүүлж байгаа энэхүү үйл ажиллагаатай Монгол Улсын Их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нар энэ сарын 17-ны өдөр танилцлаа.

2019 оны 01 сарын 17 | enkhtuvshin
   

Өнгөрөгч 2018 он БХЯ болон танай газраас батлан хамгаалахын эрх зүйн шинэчлэлийг эрчимжүүлэх, Зэвсэгт хүчний хөгжил, алба хаагчдын нийгмийн хамгааллыг дээшлүүлэх чиглэлээр олон талт ажил, арга хэмжээг хэрэгжүүлсэн жил байсан. Тантай энэ талаар ярилцлагаа эхлүүлье? 
-Батлан хамгаалах яам 2018 онд "Орон нутгийн хамгаалалтад тулгуурласан батлан хамгаалах тогтолцооны хууль, эрх зүйн үндсийг бүрдүүлж, мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчнийг бэхжүүлэх удирдлага, зохион байгуулалтын үр дүнтэй арга хэмжээ авах" гэсэн томоохон зорилго дэвшүүлсэн. Бид энэхүү зорилгоо бүрэн биелүүлсэн гэж дүгнэж болно. Учир нь өнгөрсөн онд батлан хамгаалахын хууль эрх зүйн шинэчлэлийг үндсэнд нь дуусгаж, нэлээн олон хуулийг Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн батлууллаа. 

2019 оны 01 сарын 17 | enkhtuvshin
   

ЗХЖШ-ын Сургалтын хэлтсийн Биеийн тамир, спортын тасгийн дарга, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, хурандаа Д.Цог-Эрдэнэ "АрМИ" буюу олон улсын цэргийн наадмын төлөвлөлтийн хуралд оролцоод ирэв. Энэ тухай тодрууллаа.

Хурлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-"Армейские международные игры-2019" буюу "Олон улсын цэргийн наадам-2019"-ийн төлөвлөлтийн хуралд ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазараар ахлуулсан бүрэлдэхүүн оролцоод ирлээ. Тухайн хурлаар уралдаан тэмцээний онцлог, явагдах хугацаа, оролцох орнуудын тоо зэрэг ерөнхий зохион байгуулалтын асуудлаар ярилцсан. 

2018 оны 10 сарын 24 | enkhtuvshin
   

Монгол Улсын Их хурал, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын урилгаар ХБНГУ-ын Батлан хамгаалахын сайд Урзула Фон Дер Лайен энэ сарын 20-21-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийлээ. Манай улсын хувьд Герман улстай 1974 онд дипломат харилцаа тогтоож, иж бүрэн түншлэлийн хэмжээнд бүхий л салбарт хамтран ажиллаж ирсэн юм. 

2018 оны 10 сарын 18 | enkhtuvshin
   

Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын урилгаар Оросын Холбооны Улсын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгу 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийв.

Айлчлалын үед Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Оросын Холбооны Улсын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгу нар хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа, цэргийн хамтын ажиллагааны явц цаашдын чиглэлийн талаар хэлэлцээ хийж, Монгол Улсын Батлан хамгаалах яам, Оросын Холбооны Улсын Батлан хамгаалах яам хоорондын Цэргийн хамтын ажиллагаа хөгжүүлэх урт хугацааны Хөтөлбөрт гарын үсэг зурав.

2018 оны 10 сарын 12 | enkhtuvshin
   

УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд АНУ-ын Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн товчооны даргын үүрэг гүйцэтгэгч, ноён Патрик Мөрфийг хүлээн авч уулзлаа. 

Уулзалтын эхэнд Батлан хамгаалахын сайд Н.Энхболд ноён Патрик Мөрфийг Монгол Улсад айлчлал хийж байгаад талархал илэрхийлсний зэрэгцээ 2 орны батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцахад таатай байгаагаа хэлэв. 

2018 оны 10 сарын 09 | enkhtuvshin
   

Афганистан улсад явагдаж буй “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд үүрэг гүйцэтгэх дэд хурандаа С.Бат-Эрдэнэ захирагчтай цэргийн баг Жанжин туганд хүндэтгэл үзүүллээ.

Хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаанд Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар болон БХЯЗХЖШХЗЦКАЦК-ын удирдлагууд, үүрэг гүйцэтгэх цэргийн алба хаагчид, тэдний ар гэрийн төлөөлөл оролцсон юм.

2018 оны 09 сарын 21 | enkhtuvshin
   

Монгол Улсын Батлан хамгаалах яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон АНУ-ын Энэтхэг, Номхон далайн цэргийн командлал хамтран "Зүүн хойд Азийн хүрээлэн буй орчны аюулгүй байдал" сэдэвт олон улсын форумыг өнгөрөгч долоо хоногт ҮБХИС-ийг түшиглэн зохион байгууллаа. Зүүн хойд Азийн бүс нутгийн орнуудын нийгэм, эдийн засаг хурдацтай хөгжин, хоорондын харилцаа өргөжин тэлэхийн хэрээр бүс нутгийн улсууд аюулгүй байдлын тулгамдсан асуудлуудаа хамтран шийдвэрлэх арга замыг идэвхтэй эрэлхийлсээр байна.

Үйл явдалын хуанли
FEBRUARY 2019
SUN M T W TH F S
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28    
Статистик
Нийт зочид 4447888
Өнөөдөр зочилсон 2795
Нийт мэдээлэл 75
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.