Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
Мэдээ, мэдээлэл
2014 оны 09 сарын 11 | enkhtuvshin
   

Нийслэлийн Засаг даргын 2014 оны “Цэргийн дүйцүүлэх албан хаагчдын гүнзгийрүүлсэн шатны сургалт зохион байгуулах тухай” А/762 дугаар захирамж гарлаа.

2014 оны 09 сарын 11 | enkhtuvshin
   

Нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газраас Халхын голын байлдааны ялалтын 75 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх төлөвлөгөөний дагуу Хэнтий, Дорнод аймгийн Зэвсэгт хүчин болон Хилийн ангиудад Улаанбаатар хотоос цэргийн жинхэнэ албанд татагдан алба хааж байгаа дайчдыг эргэж, санал хүсэлт, мэндчилгээг уламжлах ажлыг зохион байгууллаа.

2014 оны 09 сарын 08 | enkhtuvshin
   

Халхын голын байлдааны ялалтын 75 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж ахмад дайчдыг төрийн дээд цол, одонгоор шагналаа. Ахмад дайчдын төлөөлөлд шагналыг гардуулан өгөв.

1939 оны Халхын голын байлдааны ялалтын 75 жилийн ойг тохиолдуулан Халхын голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайнд оролцож, эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг батлан хамгаалах эрхэм үйлсэд дайчин нөхдөө удирдан, өөрийн амь биеэ үл хайрлан эрэлхэг зоригтой баатарлагаар тулалдаж, хойч үедээ үлгэр дууриал үзүүлсэн түүхэн гавьяаг нь өндрөөр үнэлж ахмад дайчин Пунцагийн Шагдарсүрэнд Монгол Улсын баатар цол хүр­тээж, баатар цолны Ал­тан таван хошуу тэмдэг, Сүх­баатарын одонгоор шагналаа.



2014 оны 09 сарын 08 | enkhtuvshin
   

Халхын голын дайны ялалтын түүхт 75 жилийн ойг тохиолдуулан бүтээсэн “Халхын гол” ном хэвлэгдэн, уншигчдын хүртээл болоход бэлэн болжээ.

 

Монгол Улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хүн ардынхаа амар амгаланг сахин хамгаалахын төлөө манай ард түмэн, ахмад үеийнхэн амь, бие хайргүй хэрхэн тэмцэж ирсэн, үүнд Оросын арусд түмэн хэрхэн тусалсаныг өнөө үеийнхэнд ойлгуулах, залуу өсвөр үеийнхэн, цэрэг дайчдыг өвөг дээдсийн уламжлал, эх оронч үзэл сэтгэлээр хүмүүжүүлж, дайнд оролцогчид, ялалтад хувь нэмрээ оруулагчдын гавьяа зүтгэлийг мөнхөлж, дурсгалыг хүндэтгэх, энэхүү ялалт ямар их үнээр олдсоныг үеийн үед сануулан байхад Халхын голын дайны түүхт ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын утга учир оршдог билээ. 

2014 оны 09 сарын 08 | enkhtuvshin
   

Халхын голын дайны ялалтын 75 жилийн ойн баярын ёслол, ажиллагаанд оролцохоор ирсэн ОХУ-ын Холбооны архивын агентлагийн дарга А.Н.Артизов, Төрийн цэргийн архивын орлогч дарга В.И.Коротаев нарыг БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга хошууч генерал З.Болдбаатар Батлан хамгаалах яамнаа хүлээн авч уулзав. 

2014 оны 09 сарын 08 | enkhtuvshin
   

Халхын голын дайнаас төрсөн ЗХУ-ын баатар, хоёрдугаар зэргийн командлагч, фронтын бүлгийн командлагч Григорий Михайлович Штерний амьдралын замналын тухай өгүүлэх түүхэн баримтат киног дараах хаягаар орж сонирхоно уу. 

2014 оны 09 сарын 05 | enkhtuvshin
   

Өнөөдөр Батлан хамгаалах, хууль сахиулах албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх зээлийн гэрээнд гарын үсэг зурах, БХЯ-наас худалдан авсан шинэ тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх ёслол Батлан хамгаалах яаманд боллоо.

 

Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газраас Монгол Улсад олгож буй хөнгөлөлттэй зээлийн хүрээнд “Батлан хамгаалах, хууль сахиулах албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмжийн шинэчлэл” төслийг хамруулж, гүйцэтгэгчээр Австри улсад бүртгэлтэй “АМЕ Интернэйшнл” компанийг шалгаруулах тухай Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар шийдвэрлэсэн бөгөөд худалдах, худалдан авах гэрээ байгуулах эрхийг БХЯ-нд өгсний дагуу өнөөдөр уг гэрээнд БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар, Австри улсын “АМЕ Интернэйшнл” компанийн гүйцэтгэх захирал ноён Эккехарт Штремитцер нар гарын үсэг зурлаа.

2014 оны 09 сарын 05 | enkhtuvshin
   

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путиний Монгол Улсад хийсэн ажлын айлчлалын үеэр «Монгол Улсад цэрэг-техникийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын 2004 оны хэлэлцээрийн үйлчлэлийг сэргээх тухай Монгол Улсын Засгийн газар Оросын холбооны Улсын Засгийн газар хоорондын Протокол»-д Монгол Улсын Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар, Оросын Холбооны Улсын Цэрэг-техникийн хамтын ажиллагааны Холбооны албаны дарга А.В.Фомин нар 2014 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр Төрийн ордонд гарын үсэг зурлаа.

2014 оны 09 сарын 05 | enkhtuvshin
   

Харин ч Халхын голын дайны түүхэн ялалтыг өгүүлэх хөшөө дурсгалууд улам өнгө зүс орж, сүрлэг дагшнаар өнгөрснийг өгүүлнэ.

 

Дорнод аймгийн Халх гол сумын Хамар даваанд орших 54 метр өндөр, 33 метр өргөн, 110 тонн жинтэй, аранжин зэс бүхий Ялалт хөшөө, Баянцагааны нуруунд байрлах Ерэн баатрын хөшөө, Баянцагааны тулалдаанд баатарлаг гавьяа байгуулсан танкийн 11 дүгээр бригад, түүний командлагчийн дурсгалыг хүндэтгэсэн М.П.Яковлевын хөшөө, 1939 оны 6 дугаар сарын 28-нд дайралтад өртөн олон арваараа амь үрэгдсэн 8 дугаар дивизийн 22 дугаар морьт хороо, монгол цэргүүдийн дурсгалд зориулсан Монгол дайчдын хөшөө, Ханан хөшөө, Илдэт хөшөө... нэр нь хүртэл түүхийг өгүүлэх хөшөө дурсгалуудад Халхын голын түүхт ойн хүндэт зочид төлөөлөгчид, нутгийн ард түмэн цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлсэн юм. 

2014 оны 09 сарын 05 | enkhtuvshin
   

Монгол орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг батлан хамгаалахын төлөө халуун амиа үл хайрлан тэмцсэн Монгол-Зөвлөлтийн дайчдын эгнэшгүй баатарлаг гавьяагаар гагнагдсан Халх голын дайны ялалтын түүхт 75 жилийн ой энэ онд тохиож, энэхүү ойг нийслэлд төдийгүй хөдөө орон нутагт  өргөн дэлгэр тэмдэглэлээ.

Үйл явдалын хуанли
MAY 2020
SUN M T W TH F S
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            
Статистик
Нийт зочид 5981495
Өнөөдөр зочилсон 2524
Нийт мэдээлэл 76
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.