Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
Мэдээ, мэдээлэл
2014 оны 08 сарын 15 | enkhtuvshin
   

Халхын голын дайны ялалтын түүхт 75 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх Засгийн газар, нийслэл, Батлан хамгаалахын салбар комиссын зүгээс ойн хүрээнд хийж бүтээж байгаа ажлууд болон хөтөлбөр, арга хэмжээний талаар сэтгүүлчдэд зориулсан мэдээлэл хийлээ.

Нийслэлийн засаг даргын тамгын газрын А танхимд болсон энэхүү хуралд ойг тэмдэглэн өнгөрүүлэх Засгийн газрын ажлын хэсгийн нарийн бичгийн дарга, БХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Д.Мөнх-Очир, Нийслэлийн салбар комиссын дарга, НЗД-ын орлогч Ц.Энхцэнгэл, Батлан хамгаалахын салбар комиссын гишүүн Нийслэлийн цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар, ЗХЖШ-ын ИЦХ-ийн дарга, хурандаа Ц.Батсайхан нар оролцлоо.    

2014 оны 08 сарын 07 | enkhtuvshin
   

Оросын Холбооны Улсад зохион байгуулагдаж байгаа “Танкийн биатлон-2014” олон улсын аварга шалгаруулах тэмцээнд ЗХЖШ-ын Цэргийн хангалт үйлчилгээний газрын Инженер техникийн хэлтсийн дарга, хурандаа Ж.Ганхүүгээр ахлуулсан Зэвсэгт хүчний жанжин штаб, Батлан хамгаалах их сургууль, Зэвсэгт хүчний 011, 016, 327 дугаар ангийн танкчдаас бүрдсэн дөрвөн экипаж оролцон өрсөлдөж байна. 

2014 оны 08 сарын 07 | enkhtuvshin
   

Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол улсын Зэвсэгт хүчний IV ээлжийн бие бүрэлдэхүүн Жанжин тугандаа хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа өнөөдөр Зэвсэгт хүчний жанжин штабын жагсаалын талбайд боллоо. 

2014 оны 08 сарын 04 | enkhtuvshin
   

Батлан хамгаалахын их сургуулийн захирал, хошууч генерал Я.Чойжамц болон Түүхийн ухааны хүрээлэнгийн удирдлагууд Их Британи Улсын Гласво их сургуулийн байлдааны талбарын археологийн төвийн захирал Тонерыг хүлээн авч уулзлаа. Тус төв нь дэлхийн улс орнуудын дайн тулаан, овог аймаг, хүмүүс хоорондын зөрчилдөөний талаар археологийн судалгаа явуулдаг томоохон байгууллага аж.

2014 оны 07 сарын 30 | enkhtuvshin
   

Батлан хамгаалахын төв архивын мэргэжилтэн, хошууч Д.Сарантулга

Баруун аймгуудыг ямар ажлаар зориод ирэв?

-2014 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Завхан, Увс, Хөвсгөл аймагт байрлах долоон цэргийн штаб, хоёр анги, найман тусгай салбарт тус архивын орлогч дарга, мэргэжилтнүүд шалган туслах ажил хийлээ. Энэ ажлын хүрээнд бичиг хэргийн ажилтнуудад баримт бичгийн стандарт, байгууллагын архиваас төрийн архивт шилжүүлэх, хадгаламжийн нэгж бүрдүүлэх арга зүйн тухай сургалт явууллаа. Түүнчлэн анги, байгууллагуудын бие бүрэлдэхүүнд архивын тухай мэдээлэл хүргэсэн. 

2014 оны 07 сарын 30 | enkhtuvshin
   

Энэ онд мэндэлснийх нь 100 жилийн ой тохиож буй улсын баатар Ц.Олзвой, Б.Дорж, Л.Гэлэгбаатар, Л.Дандар нарын алдар, гавьяаг төрсөн нутагт нь тэмдэглэх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг БХЯ-ны ТЗУГ-ын мэргэжилтэн, ахмад Н.Эрдэнэбаяр ахалж, ЦДБЭЧ, БХХСАХНЭ, Батлан хамгаалахын төв архив, Цэргийн музей, Дуулга студи, “Соёмбо” сонины сурвалжлагч оролцсон бүрэлдэхүүн энэ сарын 5-17-ны өдрүүдэд Ховд аймгийн Манхан сум, Завхан аймгийн Алдархаан сум, Улиастай хот, Хөвсгөл аймгийн Мөрөн хот, Булган аймгийн Бүрэгхангай сумдад ажилласан юм.

2014 оны 07 сарын 30 | enkhtuvshin
   

Дэнж хотойтол нааддаг дэлхийд ганцхан монгол наадам дэлгэр сайхан боллоо. Эр бяр нь тэгширсэн хүчит бөхчүүдийн уран хурц барилдаан, эвэр нумаа эвшээлгэн татсан эрхий мэргэн хараавчдын уухайн дуу, эрэмгий хурдан алтан туурт ажнай хүлгүүдийн дурдан шаргал тоос энэ бүхэн хаа нэгтээ давтагдашгүй, зөвхөн Монгол хэмээх эрхэм нэрээр овоглогдсон их баяр цэнгэл билээ. Ийм л үнэ цэнийг хадгалсан өнөө жилийн наадмаар Зэвсэгт хүчнийхэн өнгөтэй сайхан наадаж, шинэ цолтнуудаар эгнээгээ тэлснийг наадмын тухай яриа хуучраагүй эл өдрүүдэд онцлон дурдахад таатай байна. 

2014 оны 07 сарын 24 | enkhtuvshin
   

БНСУ-ын “Олон улсын аюулгүй байдлын хамтын ажиллагааны нийгэмлэг”-ийн тэргүүн, чөлөөнд гарсан генерал Чой Юун Рим тэргүүтэй төлөөлөгчид 2014 оны 7 дугаар сарын 21-24-ний өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийж байна. 

2014 оны 07 сарын 10 | enkhtuvshin
   

Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ойн “Төрийн далбааны өдөр”-ийн Цэргийн ёслолын жагсаал 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 10.00 цагаас эзэн Чингис хааны талбайд ёслол төгөлдөр боллоо.

2014 оны 07 сарын 10 | enkhtuvshin
   

Катар Улсын Батлан хамгаалахын сайд, хошууч генерал Хамад Бин Али Аль Аттияа тэргүүтэй төлөөлөгчид 7 дугаар 10-11-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны ажлын айлчлал хийж байна. 

Үйл явдалын хуанли
AUGUST 2020
SUN M T W TH F S
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          
Статистик
Нийт зочид 6207916
Өнөөдөр зочилсон 877
Нийт мэдээлэл 76
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.