Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
Мэдээ, мэдээлэл
2014 оны 07 сарын 08 | enkhtuvshin
   

Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ойн “Төрийн далбааны өдөр”-ийн Цэргийн ёслолын жагсаал 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 10.00 цагаас эзэн Чингис хааны талбайд ёслол төгөлдөр эхлэнэ.

2014 оны 07 сарын 08 | enkhtuvshin
   

Бүгд Найрамдах Франц Улсын Зэвсэгт хүчний нэгдсэн штабын Гадаад хамтын  ажиллагааны газрын дарга, бригадын генерал Франк Ренье тэргүүтэй төлөөлөгчид саяхан Монгол Улсад ажлын айлчлал хийгээд буцлаа.

2014 оны 07 сарын 08 | enkhtuvshin
   

Бүгд Найрамдах Итали Улсын Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, дэслэгч генерал Энцо Стефанини тэргүүтэй Италийн батлан хамгаалах, зэвсэгт хүчин, батлан хамгаалах аж үйлдвэрийн төлөөлөгчид 7 дугаар сарын 06-ны өдрөөс гурав хоногийн турш Монголд ажлын айлчлал хийхээр ирээд байна.

2014 оны 07 сарын 04 | enkhtuvshin
   

Дэлхийн халуун цэг  болсон  Афганистан улсад явагдаж буй НАТО-гийн тэргүүлсэн “Аюулгүй байдлыг дэмжих олон улсын хүчин”-ий ажиллагаанд ХБНГУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэсэн Монгол улсын Зэвсэгт хүчний эргүүл хамгаалалтын ротын IX ээлж, Кабулын олон улсын нисэх буудлын нисэх зурвасын хамгаалалтад үүрэг гүйцэтгэсэн VI ээлжийн  бие бүрэлдэхүүнд төрийн одон медаль, салбарын шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр ЗХЖШ-ын жагсаалын талбайд боллоо.

2014 оны 07 сарын 04 | enkhtuvshin
   

Ирэх наймдугаар сард тохиох Халхын голын дайны ялалтын түүхт 75 жилийн ойг угтсан олон ажил Батлан хамгаалах салбарын төдийгүй улс орны хэмжээнд өрнөж байна. Энэхүү дайны талбарт халуун амь, бүлээн цусаа хайрлалгүй эх орон, ард түмнийхээ төлөө зүтгэж, гавьяа байгуулсан Монгол Улсын нас чацуу дөрвөн баатрын тухай өгүүлэх “Нэгэн зууны баатар хөвгүүд” баримтат киног Батлан хамгаалах яамны захиалгаар нэрт найруулагч, бэлтгэл хошууч С.Болд, ахмад Р.Өнөржаргал нар бүтээснээ өнөөдөр үзэгч олон, баатруудын үр хүүхэд, ахан дүүс, нутаг усныханд нь анхлан үзүүлж, нээлтээ хийлээ.

2014 оны 07 сарын 04 | enkhtuvshin
   

Монгол Улсын Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 93 жилийн ойн босгон Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар зарим цэргийн алба хаагчдад албан тушаалын зэрэглэлийн цэргийн цол тэмдэг олгосныг өнөөдөр Батлан хамгаалах яамнаа гардуулан өглөө.

2014 оны 07 сарын 04 | enkhtuvshin
   

Монгол-Солонгос хоёр орны батлан хамгаалах салбарын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны уламжлал, залгамж чанарыг бэхжүүлэх үүднээс жил бүр цэргийн амрагчид солилцдог уламжлалтай. Энэ ажлын хүрээнд 2014 оны 7 дугаар сарын 03-11-ний өдрүүдэд БНСУ-ын БХЯ-ны Дайчилгааны газрын дарга Чой Дун Чолоор ахлуулсан таван гэр бүл Монгол Улсад зочилж байна.

2014 оны 07 сарын 03 | enkhtuvshin
   

Дэлхийн хорь гаруй орны цэргийн алба хаагчид оролцсон “Khaan Quest”  олон улсын хамтарсан хээрийн сургуулийн хаалтын ажиллагаа болсон 7 дугаар сарын 1-ний өдөр УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав нарын албаны хүмүүс, удирдах тушаалын генерал, офицерууд Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг буюу “Пинтийн ам”-анд наадмын бэлтгэлдээ жигдэрсэн Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны бөхчүүд, харваачдаа эргэж, сэтгэлийн дэм өглөө. 

2014 оны 07 сарын 03 | enkhtuvshin
   

Бүгд Найрамдах Болгар Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны дэргэд 2014 оны 4 дүгээр сараас эхлэн Монгол Улсыг хавсран суухаар томилогдсон Батлан хамгаалахын атташе, хурандаа Димитар Овчаров 2014 оны 6 дугаар сарын 30-наас 7 дугаар сарын 03-ны өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийлээ.  

2014 оны 07 сарын 03 | enkhtuvshin
   

Таван толгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд 24 орны далбаа зэрэгцэн намирч, хэл соёл, зүс царай ондоо ч үйлс зорилго нэг, бие хаа тэгш, хийморь золбоотой 1200 дайчин эрсийн уухай 14 хоног нүргэлсээр өчигдөр өндөрлөлөө. 

Үйл явдалын хуанли
AUGUST 2020
SUN M T W TH F S
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          
Статистик
Нийт зочид 6207990
Өнөөдөр зочилсон 951
Нийт мэдээлэл 76
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.