Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
Мэдээ, мэдээлэл
2014 оны 04 сарын 29 | enkhtuvshin
   

Монгол Улсад генерал цол бий болсны түүхт 70 жилийн ойг Батлан хамгаалах яам амжилттай зохион байгуулж, тэмдэглэн өнгөрүүллээ. Өдгөө ажил үүргээ амжилттай гүйцэтгэж яваа залуу, дунд үеийн генералууд болон  эх орныхоо тусгаар тогтнолын төлөө 1939 оны Халхын гол, 1945 оны Чөлөөлөх дайны он жилүүд, энх цагийн бүтээн байгуулалтын үед гавьяа байгуулж, улс эх орондоо хүчээ өгсөн ахмад үеийн генералуудаа Батлан хамгаалах яам Чингис хааныхаа талбай дээр хүндэт харуулын хамт ёслол хүндэтгэлтэйгээр хүлээн авсаны дараа эрхэм “Алтан мөрдөстөн”-үүд жанжин Д.Сүхбаатарынхаа хөшөөнд цэцэг өргөж, эзэн Чингис хааныхаа хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.

2014 оны 04 сарын 28 | enkhtuvshin
   

Дүрэмч, жагсаалч бас шилдэг тохижилттой тэргүүний анги шалгаруулах “Монгол цэргийн жавхаа” болзолт уралдааны нэгдүгээр үеийн шалгаруулалт амжилттай өрнөж байна. Хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү уралдаанд өнөө жил Зэвсэгт хүчний болон Хилийн цэрэг, Онцгой байдлын ерөнхий газрын харъяа 29 анги, байгууллага оролцож байгаа бөгөөд шүүгчдийн бүрэлдэхүүн эдгээр ангиудад хүрч эхний шатны шалгалтыг авч байгаа юм.

2014 оны 04 сарын 28 | enkhtuvshin
   

Монголын нийт генералуудыг эгнээндээ нэгтгэсэн “Монгол генерал” төрийн бус байгууллага 2001 онд байгуулагдсан ажээ. Энэхүү төвийн тэргүүнээр хошууч генерал С.Баасанхүү, дэд тэргүүн буюу гүйцэтгэх захирлаар БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга З.Болдбаатар нар ажилладаг юм байна. Өдгөө энх тунх байгаа 82 генералыг эгнээндээ нэгтгэсэн энэхүү төв нь залууст цэрэг, эх оронч үзлийг төлөвшүүлэх, генерал цолтнууд төдийгүй цэргийн алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх, ажил хэргийн холбоотой байгууллагууддаа мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх зэрэг үйл ажиллагаа явуулдаг ажээ. Бид түүхэн 70 жилийнхээ ойг тэмдэглэж байгаа генералуудаа төлөөлөн “Монгол генерал” төвийн гүйцэтгэх захирал, хошууч генерал З.Болдбаатартай түр хөөрөлдлөө.

2014 оны 04 сарын 23 | enkhtuvshin
   

“Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг батлан хамгаалах үйл хэрэгт онц гарамгай гавьяа байгуулсан цэргийн дээд дарга нарт олгоно” хэмээн журамласан генерал хэмээх эрхэм хүндтэй цэргийн дээд цолыг БНМАУ-ын Ардын сайд нарын зөвлөлийн 1944 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 52 дугаар тогтоолоор анх 11 хүнд олгосон байдаг.

2014 оны 04 сарын 23 | enkhtuvshin
   

Биеийн тамир, спортыг төрийн бодлогоор дэмжин хөгжүүлж, иргэдээ оюуны болон бие бялдрын өв тэгш хөгжилтэй, эрүүл чийрэг, хөдөлмөрийн бүтээмж сайтай болгох, улмаар төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, тэдний чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, хамт олонч, нэгдмэл уур амьсгалыг бүрдүүлэх зорилгоор анх арван жилийн тэртээ яамдын хооронд сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулж байсан нь өдгөө “Засгийн газрын цом” тэмцээн болж өргөжиж, биеийн болон оюуны спортын төрлүүдээр хүрээгээ тэлсэн, төрийн албан хаагчдын хүсэн хүлээдэг спортын уламжлалт цогцолбор арга хэмжээ нэгэнт болжээ.

2014 оны 04 сарын 23 | enkhtuvshin
   

Өнөөдөр Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр гадаадын зарим улсаас  Монгол Улсад суугаа Элчин сайд, хэргийг түр хамаарагч нарыг Батлан хамгаалах яамнаа хүлээн авч уулзлаа. Уулзалтад АНУ, Франц, БНТУ, Их Британи зэрэг орнуудын элчин сайд, хэргийг түр хамаарагч нар оролцов.

2014 оны 04 сарын 22 | enkhtuvshin
   

Монгол улсын баруун бүсийн хөгжлийн төв гэж болохуйц Ховд аймагт бүтээн байгуулалт өрнөсөөр байна. Саяхан Ховд аймаг дахь Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Хатанбаатар С.Магсаржавын нэрэмжит Зэвсэгт хүчний 0123 дугаар ангид “Соёл, спортын цогцолбор” төвийн барилгын шав тавих арга хэмжээ боллоо.

2014 оны 04 сарын 18 | enkhtuvshin
   

БХЯ-ны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор (Ph.D), дэд профессор, хошууч Л.Оюунцэцэгтэй уулзаж ярилцлаа.

2014 оны 04 сарын 18 | enkhtuvshin
   

Энхийг дэмжих ажиллагааны олон улсын хамтарсан “Khaan Quest-2014” сургуулийн төгсгөлийн шатны төлөвлөлтийн хурал энэ сарын 14-18-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

2014 оны 04 сарын 18 | enkhtuvshin
   

Халхын голын дайны ялалтын 75 жилийн ойг угтсан олон ажлын нэг нь Улаанбаатар хот дахь Зөвлөлтийн дайчдын хөшөө дурсгалыг сэргээн засварлах явдал юм.  “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг хоёр орны ард түмний найрамдал, цэрэг дайчдын дайчин нөхөрлөлийн билэг тэмдэг болсон хөшөө дурсгалыг сэргээн засварлах ажилд туслах санаачилга гаргалаа.

Үйл явдалын хуанли
APRIL 2020
SUN M T W TH F S
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30    
Статистик
Нийт зочид 5814014
Өнөөдөр зочилсон 598
Нийт мэдээлэл 76
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.