Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
Мэдээ, мэдээлэл
2014 оны 03 сарын 20 | enkhtuvshin
   

Монгол улсад шинэ цагийн музей байгуулагдсаны 90 болон  Монгол цэргийн музейн 48 жилийн ойнуудад зориулан Монгол Улсын дүрслэх урлаг, уран зургийн салбарын шилдэг төлөөлөгчдийн нэг, авьяаслаг зураач, туурган зургийн их мастер, УГЗ Ч.Батмөнхийн цэрэг эх орны сэдвээр туурвисан бүтээлүүдийн дээжээс дэлгэсэн “Ялалтын мөрөөр” уран зургийн үзэсгэлэн Монгол цэргийн музейд нээгдээд удаагүй байна.

2014 оны 03 сарын 19 | enkhtuvshin
   

Монгол улсын ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдоржийн цэргийн эмнэлгийн үйл ажиллагааг төгөлдөржүүлэх, бүтэц, зохион байгуулалтыг сайжруулах чиглэлээр өгсөн үүрэг чиглэлийн дагуу өнөөдөр БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар Батлан хамгаалах хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн дарга, хурандаа Л.Зориг тэргүүтэй цэргийн эмнэлгийн удирдлагыг хүлээн авч, уулзаж, зохих үүрэг даалгавар өглөө.

2014 оны 03 сарын 18 | enkhtuvshin
   

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 93 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл гарган ажиллаж байгаа нэр бүхий офицер, ахлагч, ажилтан алба хаагчдыг Монгол улсын ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний командлагч Ц.Элбэгдоржийн зарлигаар төрийн дээд одон медалиар шагналаа.

2014 оны 03 сарын 18 | enkhtuvshin
   

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 93 жилийн ойг тохиолдуулан  Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Нийслэлийн цэргийн штаб, Зэвсэгт хүчний анги, байгууллагын  удирдлагууд, ахмад дайчид Чингисийн талбайд орших жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, их эзэн Чингис хааныхаа хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.

2014 оны 03 сарын 18 | enkhtuvshin
   

Монголын анхны төрт улс Хүннүгийн үеэс буюу 2220 гаруй жилийн тэртээгээс алдар суугаа мандуулж, түүхээ түүчээлж ирсэн Монгол цэргийн өдөр, Ардын хувьсгалын галыг цахиж, харийн дайсныг эх орноосоо үлдэн хөөж ялалт байгуулсан Зэвсэгт хүчний 93 жилийн ой эх орон даяар өргөн дэлгэр болж, өчигдөр баярын хурал, хүндэтгэлийн тоглолтоо Дуурь бүжгийн эрдмийн театрт хийлээ.

2014 оны 01 сарын 24 | enkhtuvshin
   

Профессор Швабын санаачилгаар тэртээ 44 жилийн өмнөөс Швейцарийн Давос хотноо зохион байгуулж эхэлсэн Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт нэгдүгээр сарын 22-нд эхэллээ.  Жил бүр дэлхийн улс төр, эдийн засаг, аж үйлдвэрийн тэргүүлэх төлөөлөгчид хуран чуулж тухайн жилийнхээ өнгийг тодорхойлдог уг уулзалтад энэ удаа 40 орчим орны төрийн тэргүүн, 10 гаруй орны Ерөнхий сайд, улс төрийн хүрээнийхэн болон нөлөө бүхий томоохон корпорациудын удирдлагууд оролцож байна.

Нийт хуудас - 137   
137
Үйл явдалын хуанли
MAY 2020
SUN M T W TH F S
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            
Статистик
Нийт зочид 6002819
Өнөөдөр зочилсон 1301
Нийт мэдээлэл 76
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.