Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
И-мэйлийн жагсаалт
И-мэйл
 
Мэдээ, мэдээлэл
2019 оны 03 сарын 15 | enkhtuvshin
   

Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол цэргийн музейг “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагналаа. Уг одонг Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Монгол цэргийн музейн туганд хүндэтгэлтэйгээр зүүж өгсөн юм.

2019 оны 03 сарын 13 | enkhtuvshin
   

"Монгол цэргийн өдөр", орчин цагийн Зэвсэгт хүчин байгуулагдсаны 98 жилийн ойг угтаж "Мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчнийг бүрдүүлж бэхжүүлэхэд тулгамдаж буй зарим асуудал" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал энэ сарын 12-нд ҮБХИС-д боллоо. 

2019 оны 03 сарын 12 | enkhtuvshin
   

Монгол Улсын Орчин цагийн зэвсэгт хүчин байгуулагдсаны 98 жилийн ойн баярыг тохиолдуулан Батлан хамгаалах яам, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам хамтран батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааг сурталчлах  өдөрлөгийг 3 дугаар сарын 11-ний өдөр Бээжин хотноо зохион байгууллаа.

2019 оны 03 сарын 11 | enkhtuvshin
   

"Монгол цэргийн өдөр"-ийг тохиолдуулан ЗХЖШ-аас төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдлагуудын нөхөрсөг тэмцээнийг уламжлал ёсоор зохион байгууллаа. БХЯ, ЗХЖШ, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлал, Агаарын цэргийн командлал, ОБЕГ, ТЕГ, ЦЕГ, ШШГЕГ, ХХЕГ, Дотоодын цэрэг гэсэн 10 багийн удирдлагууд буудлага, гар бөмбөг, биллиард гэсэн гурван төрлөөр гурван өдрийн туршид өрсөлдөв.

2019 оны 03 сарын 11 | enkhtuvshin
   

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд гуравдугаар сарын 6-ны өдөр Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингхыг үүрэгт ажилдаа томилогдсонтой нь холбогдуулан хүлээн авч уулзлаа.

2019 оны 03 сарын 07 | enkhtuvshin
   

АНУ-ын Тусгай хүчний командлагч, генерал Раймонд Томас нарын төлөөлөгчид манай улсад айлчиллаа. Тэрээр Монгол улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга болон Батлан хамгаалахын сайд Н.Энхболд нарт бараалхаж, ЗХЖШ-ын даргын үүрэг гүйцэтгэгч, нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбаттай хоёр талын уулзалт хийсэн. Уулзалтаар Монгол улс, АНУ-ын Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний харилцаа, хамтын ажиллагааны үндсэн таван чиглэлийн нэг болох энхийг дэмжих, тусгай үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр харилцан санал солилцсон юм.

2019 оны 03 сарын 04 | enkhtuvshin
   

УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жон Жэнамыг Батлан хамгаалах яаманд өнөөдөр хүлээн авч уулзлаа. 

2019 оны 03 сарын 04 | enkhtuvshin
   

УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Бүгд Найрамдах Турк улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ахмет Язалтыг Батлан хамгаалах яаманд өнөөдөр хүлээн авч уулзлаа.

2019 оны 03 сарын 04 | enkhtuvshin
   

АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл Клеческийг үүрэгт ажилдаа томилогдсонтой холбогдуулан УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд өнөөдөр Батлан хамгаалах яаманд хүлээн авч уулзлаа. Сайд Н.Энхболд Элчин сайдаар томилогдсонд баяр хүргээд, хоёр орны харилцаа олон салбарт амжилттай хөгжиж байгаагийн дотор Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдэг болохыг онцлон тэмдэглэсэн.

2019 оны 02 сарын 28 | enkhtuvshin
   

Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Энхбат, тус аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, дэд хурандаа Б.Болдбаатар, Орхон, Дархан-Уул аймгаас Зэвсэгт хүчний 336 дугаар ангид хугацаат цэргийн албанд татагдан ирсэн 40 гаруй байлдагчийн ар гэрийн төлөөлөл болох 30 орчим хүмүүс тус ангид зочлов. Тэдэнд ангийн товч танилцуулга, офицер, ахлагч, хугацаат цэргийн алба хаагчдын бэлтгэсэн урлагийн хэсэгчилсэн тоглолт зэргийг сонирхуулж, цагийн хуваарийн дагуу оройн зугаалгад байлдагчид эцэг, эхийн хамтаар гарч, эх орныхоо төрийн дуулал дор Монгол улсын Төрийн далбааг буулгасан юм.

Үйл явдалын хуанли
MAY 2019
SUN M T W TH F S
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  
Статистик
Нийт зочид 4795095
Өнөөдөр зочилсон 3407
Нийт мэдээлэл 76
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.