Үйл явдалын хуанли
AUGUST 2014
SUN M T W TH F S
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Freetown, Sierra Leone
Ndjamena, Chad
И-мэйлийн жагсаалт
И-мэйл
 
Нүүр хуудас   Бүтэц, зохион байгуулалт   Газар, хэлтсүүдийн танилцуулга
Газар, хэлтсүүдийн танилцуулга
2010 оны 04 сарын 01 | toroo
   

Стратегийн бодлого төлөвлөлтийн газар

Монгол Улсын аюулгүй байдлын орчны төлөв байдал, өөрчлөлтийн хадлага, улс орны батлан хамгаалах чадавхид үнэлгээ, дүн шинжилгээ хийх улс орны хөгжил, үндэсний язгуур эрх ашигт нийцсэн, өөрийгөө батлан хамгаалах зорилтыг хангахуйц уян хатан, оновчтой батлан хамгаалах нэгдмэл тогтолцоог төлөвшүүлэх бодлого боловсруулах, батлан хамгаалах үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, батлан хамгаалах стратегийн төлөвлөлтийг удирдан зохион байгуулна.


Төрийн захиргааны удирдлагын газар

Төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах, хүний нөөцийн бодлого, төлөвлөлт, хөгжил, цэргийн албан хаагчдын нийгмийн хөгжлийн асуудлыг шийдвэрлэх, иргэн-цэргийн харилцааг хөгжүүлэх, иргэд, залуучууд, өсвөр үеийнхэнд цэрэг-эх оронч хүмүүжил төлөвшүүлэх,  хэвлэл мэдээлэл, сурталчилгааны ажлыг зохион байгуулах, иргэд, цэргийн албан хаагчийн өргөдөл, гомдлыг барагдуулах, ёслолын үйл ажиллагааг зохицуулах, төсвийн ерөнхийлөн захирагчийн төсөв, хөрөнгө оруулалтын асуудлыг төлөвлөх, зарцуулах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.


Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар

Салбарын зэвсэглэл, техник, материал хэрэгслийн хангалт шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх, Зэвсэгт хүчний хөгжлийн санд хөрөнгө төвлөрүүлэх, гадаадын тусламжийн асуудлыг зохицуулах, төрийн өмчийн асуудлаар эрх зүй, техник-эдийн засгийн үндэслэлийг боловсруулан хэрэгжилтийг зохицуулж,  аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа,  хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэн, дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажлыг зохион байгуулах, нөөцийн менежментийг хэрэгжүүлэн, салбарын хэмжээнд “Засгийн газрын 2012 - 2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, “Зэвсэгт хүчний байгуулалтыг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр” болон бусад холбогдох төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.


Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар

Батлан хамгаалах салбарт холбогдох хууль тогтоомжууд, батлан хамгаалах бодлогын үйл ажиллагааны төлөвлөлт, хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, эрсдэлийг тооцох, хараат бус дотоод аудит явуулах, орчин үеийн мэдээллийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэн ашиглах, мэдээллийн аюулгүй байдлыг хангах ажлыг зохион байгуулна.


Гадаад хамтын ажиллагааны газар

Батлан хамгаалах салбарын гадаад хамтын ажиллагааны бодлогыг боловсруулахад мэргэжлийн дэмжлэг үзүүлэх, бодлогын удирдамжаар хангах, хоёр ба олон талт, олон улсын хэмжээнд хэрэгжих гадаад харилцаа, хамтын ажиллагааны талаарх арга хэмжээг төлөвлөж, хэрэгжүүлэх, гадаад орнууд болон олон улсын байгууллагатай байгуулсан гэрээ, хэлэлцээрийг хэрэгжүүлэх, гэрээ, хэлэлцээрийн байдал, шинэчлэлт, шинээр байгуулахад мэргэжлийн дэмжлэг үзүүлэх, БХЯ, ЗХЖШ-ын удирдлагын гадаад орнуудад хийх, гадаад орнуудын БХЯ, ЗХЖШ-ын удирдлагын Монгол Улсад хийх албан ёсны, ажлын болон хувийн айлчлалыг бэлтгэж, зохион байгуулна.

Хамгийн сүүлд өөрчлөлт хийсэн ( 2012 оны 10 сарын 03 )
Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Статистик
Нийт зочид 607007
Өнөөдөр зочилсон 783
Нийт мэдээлэл 67
Нийт холбоос 1
Нийт зураг 80
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.