Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
Батлан хамгаалах яамны мэдээлэл
2019 оны 08 сарын 08 | enkhtuvshin
   

УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболдтой АНУ-ын Батлан хамгаалахын сайд Др.Марк Т.Эспэр уулзлаа. Түүнийг Монгол Улсын БХЯ-нд хүрэлцэн ирэхэд хүндэт харуул, ЗХЖШ-ын ҮЖҮНХ-ийн бие бүрэлдэхүүн жагсан угтаж, хүндэтгэл үзүүлж, хоёр улсын Төрийн дууллыг эгшиглүүлсэн юм. Дараа нь ноён Др.Марк Т.Эспэр тэргүүтэй АНУ-ын Батлан хамгаалах салбарын зочид Монгол Улсын Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний удирдлагуудтай уулзаж, хоёр орны Батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа, цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар санал солилцлоо. 

2019 оны 08 сарын 07 | enkhtuvshin
   

Казахстан улсын баг тамирчдын дараа Киргиз улсын баг тамирчид ойрын зайн холимог буухиан уралдаанаа амжилттай дуусгалаа. “Аравт” уралдаан нь холын зайн марш болон ойрын зайн холимог буухиа гэсэн хоёр үе шаттайгаар явагдаж байгаа бөгөөд өнөөдөр Казахстан, Киргиз, маргааш буюу энэ сарын 8-ны өдөр Монгол, ОХУ-ын баг тамирчид ойрын зайн холимог буухиан даалгаврыг гүйцэтгэнэ. Уралдааны нэгдсэн дүн маргааш гарна.

2019 оны 08 сарын 07 | enkhtuvshin
   

Алсын зайн морин марш гурван хоногийн хугацаанд амжилттай явагдсан бол өнөөдрөөс ойрын зайн холимог буухиа эхэлнэ. Ойрын зайн холимог буухиагаар оролцогч орны баг тамирчид явганаар 3,1 км, морьтойгоор 4,1 км замыг туулах бөгөөд энэ явцдаа маршрутын дагуу байрлах цэгүүдэд өгөгдсөн гранат шидэх, саадын зурвас туулах, буудлагын дасгал гүйцэтгэх, тактикийн ажиллагаа, морины давхилт дунд гранат шидэх зэрэг таван даалгавар гүйцэтгэх ёстой. Сугалаа ёсоор өнөөдөр Казахстан, Киргиз улсын баг тамирчид, маргааш буюу энэ сарын 8-ны өдөр Монгол, ОХУ-ын баг тамирчид ур чадвараа сорин өрсөлдөнө.

2019 оны 08 сарын 06 | enkhtuvshin
   

ОХУ-ын "Тюмень" хотод "Цэргийн наадам"-ын төрлүүд болох "Инженерийн томъёолол", "Аюулгүй маршрут" тэмцээнүүд явагдаж байгаа. Дээрхи тэмцээнүүдэд оролцож буй орнуудын дунд хоёр өдрийн турш спортын тэмцээн уралдаанууд явагдаж өндөрлөсөн байна.

Баг тамирчид спортын дөрвөн төрлөөр өрсөлдөж хурд хүч авхаалж самбаагаа сорьсоноос Монгол Улсын баг тамирчид туухай өргөлтөөр алтан медаль хүртсэн бол гар бөмбөг, ширээний теннис, олс таталтын тэмцээнүүдэд амжилттай оролцож тус бүр мөнгөн медаль хүртлээ.

2019 оны 08 сарын 05 | enkhtuvshin
   

Өглөө зургаан цагт гараанаас гарсан Монгол Улсын Зэвсэгт хүчний баг хоёр дахь цэг болох морь сэлгэх цэгт үүргээ амжилттай гүйцэтгэлээ. Тэд дараагийн хоноглолтын цэг рүү тун удахгүй хөдөлнө.

2019 оны 08 сарын 05 | enkhtuvshin
   

Дэслэгч Т.Түмэнцэнд ахлагчтай Монгол Улсын Зэвсэгт хүчний баг тамирчид алсын зайн морин маршийн эхний даалгавар болох усан саадыг гаталж, минэжүүлсэн талбайг аюулгүй болголоо. Удахгүй тэд даалгавар болох морь сэлгэх цэг рүү хөдөлнө.

2019 оны 08 сарын 05 | enkhtuvshin
   

"Цэргийнхэн дайн тулааны талбарт бус харин тэмцээн уралдааны талбарт авхаалж самбаа, тэсвэр хатуужил, мэргэжлийн ур чадвараа сорьж өрсөлдөх ёстой" гэсэн энх тайванч үзэл санаан дор олон улс орнуудыг эгнээндээ нэгтгэсэн "Олон улсын цэргийн наадам" манай улс оролцогч орноос зохион байгуулагч улс болон нэгдэж, "Аравт" олон улсын морин цэргийн уралдааныг Монгол Улс зохион байгуулж байна. Уралдаан цэргийн алба хаагчийн бэлтгэл сургуулилт, ур чадвар, тэсвэр хатуужлыг сорих алсын зайн морин маршид Казахстан, Киргизийн баг тамирчид гараанд гарахаас эхэлсэн бол өнөөдөр Монгол, ОХУ-ын баг тамирчид уралдааны замд гарна. 

2019 оны 08 сарын 03 | enkhtuvshin
   

ЗХЖШ-ын Сургалтын хэлтсийн Биеийн тамир спортын тасгийн мэргэжилтэн, дэд хурандаа Ч.Мөнхтүшиг дасгалжуулагчтай Монгол Улсын Зэвсэгт хүчний баг Зэвсэгт хүчний 120, 232, 256, 330 дугаар ангийн шилдэг офицер, ахлагчаас бүрджээ. 

2019 оны 08 сарын 01 | enkhtuvshin
   

“Аравт” олон улсын морин цэргийн уралдааны Холбоо, хяналтын систем зохион байгуулах бүлгийнхэн уралдааны холбоо, хяналтыг тасралтгүй, чанартай явуулахын төлөө олон шинэ санаачилгыг дэвшүүлэн, түүнийгээ ажил хэрэг болгож байна. 

2019 оны 07 сарын 31 | enkhtuvshin
   

ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас зохион байгуулдаг “Олон улсын цэргийн наадам” энэ жил 10 улсын нутаг дэвсгэрт 38 төрлөөр 8 дугаар сарын 3-10-ны өдрүүдэд явагдах гэж байна. Зохион байгуулагч гол орон ОХУ-ын газар нутагт 16 уралдаан (14 полигонд), хамтран зохион байгуулагч 9 улсын (Монгол, БНХАУ, БНЭУ, Азербайжан, Армен, Беларусь, Иран, Казахстан, Узбекистан) газар нутагт 16 уралдаан явагдана. 

Үйл явдалын хуанли
SEPTEMBER 2019
SUN M T W TH F S
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          
Статистик
Нийт зочид 5180546
Өнөөдөр зочилсон 1277
Нийт мэдээлэл 76
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.