Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
“АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ” СУРГАЛТ, СЕМИНАРЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2018 оны 01 сарын 04 | enkhtuvshin
   

Монгол Улсын батлан хамгаалах яам, АНУ-ын Батлан хамгаалах яам хоорондын харилцаа хамтын ажиллагааны хүрээнд Америкийн Нэгдсэн Улсын "Олон Улсын хууль судлалын хүрээлэнтэй хамтран "Зэвсэгт хүчин дэх авлигаас урьдчилан сэргийлэх, авлига, ашиг сонирхлын зөрчилтэй тэмцэх нь" сэдэвт сургалт, семинарыг 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 12 дугаар сарын 14-ний өдөр хүртэл 4 хоногийн хугацаатай "Кемпински" зочид буудлын "Алтай" хурал, уулзалтын танхимд зохион байгууллаа.

Сургалт, семинарын үйл ажиллагаанд АНУ-ын "Олон Улсын хууль судлалын хүрээлэн"-гээс 6 багш, судлаач хүрэлцэн ирж, АНУ-ын Зэвсэгт хүчин дэх авлигын гэмт хэрэг, түүнээс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх сургалт, семинарыг онол, практик хосолсон хэлбэрээр авлигын асуудлыг бодит жишээн дээр танилцуулж, оролцогчидтой авлигын талаар харилцан ярилцах, асуулт тавьж хариулт авах замаар явагдсан.

Сургалтад Батлан хамгаалах яам, харьяа аж ахуйн нэгж байгууллага, цэргийн анги, салбарын нийт 59 хуулийн болон авлигын асуудал хариуцсан эрх бүхий ажилтнууд оролцлоо.

Сургалтад Авлигатай тэмцэх газрыг төлөөлж тус сургалт семинарт мөрдөгч Б.Жаргалбаяр, комиссар Ц.Ананд, Б.Ганчулуун нар оролцож, Монгол Улс дахь авлигын эсрэг хуулийн хэрэгжилт, батлан хамгаалах үйл ажиллагаатай холбоотой авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар танилцуулга, мэдээлэл хийсэн.
Мөн сургалт, семинарт Батлан хамгаалах яам, ЗХЖШ-ны "Авлигаас урьдчилан сэргийлэх олон нийтийн дэд зөвлөл"-ийн гишүүд оролцлоо.

Сургалт, семинараар:

-Авлигыг мөрдөх, илрүүлэх, прокурорын үйл ажиллагаа
-Бугшсан авлигын гэмт хэргийг илрүүлэх
-Олон Улсын Авлигын гэмт хэргийн эсрэг хөтөлбөрийг боловсруулах нь
-Авлигын гэмт хэргийг дүгнэх нь, цагдаагийн үйл ажиллагаа
-Авлигын гэмт хэргийг яллах нь
-Худалдан авах үйл ажиллагаан дахь авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь гэсэн сэдвүүдийг хамарсан нь авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлэхэд ач холбогдолтой байв.

Сургалт, семинарын үйл ажиллагааг дүгнэж яамны хуулийн хэлтсийн дарга хурандаа Г.Энхболд, АНУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын яамны дэргэдэх цэргийн атташе дэд хурандаа ноён Майкл Б.Доршнер нар оролцож, оролцогчдод гэрчилгээ гардуулсан байна.

 

Үйл явдалын хуанли
JULY 2019
SUN M T W TH F S
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      
Статистик
Нийт зочид 4997033
Өнөөдөр зочилсон 2763
Нийт мэдээлэл 76
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.