Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
АНУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2019 оны 03 сарын 04 | enkhtuvshin
   

АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл Клеческийг үүрэгт ажилдаа томилогдсонтой холбогдуулан УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд өнөөдөр Батлан хамгаалах яаманд хүлээн авч уулзлаа. Сайд Н.Энхболд Элчин сайдаар томилогдсонд баяр хүргээд, хоёр орны харилцаа олон салбарт амжилттай хөгжиж байгаагийн дотор Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдэг болохыг онцлон тэмдэглэсэн.

Элчин сайд Майкл Клеческ нь Монгол Улсад Элчин сайдаар томилогдохоосоо өмнө Иракийн Дивания хотод Мужийн сэргээн босголтын багийн ахлагч, ОХУ-ын Москва хотод суугаа АНУ-ын Элчин сайдын яаманд Улс төрийн зөвлөх, Казахстан дахь АНУ-ын Элчин сайдын яамны Дэд тэргүүн-элчин зөвлөх, Манила дахь АНУ-ын Элчин сайдын яамны Дэд тэргүүн-Элчин зөвлөхийн албыг тус тус хашиж байсан туршлагатай дипломатч ажээ.

Цаашид хоёр орны батлан хамгаалах харилцааг хөгжүүлэх, батлан хамгаалах, Зэвсэгт хүчний дээд, дунд шатны харилцан айлчлалыг зохион байгуулах, цэргийн алба хаагчдын мэдлэг, боловсрол, ур чадварыг дээшлүүлэх, Зэвсэгт хүчний чадавхийг нэмэгдүүлэх, энхийг дэмжих ажиллагаа, тусгай үүрэг гүйцэтгэх чиглэлээр харилцан туршлага солилцох, энэ чиглэлээр хоёр талын болон олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургуулийн хамтран зохион байгуулах зэргээр хамтран ажиллахаа талууд энэ уулзалтаар баталсан. 

Хоёр орны хамтын ажиллагааны нэгэн томоохон илэрхийлэл болох “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургууль нь бүс нутгийн төдийгүй дэлхий дахинд нэр хүнд нь өсөн нэмэгдэж, тэр хэрээр энэ сургуулийн цар хүрээ улам өргөжиж байгаад сэтгэл хангалуун буйгаа ч талууд илэрхийллээ. Сайд Н.Энхболд цаашид Монгол Улсын гадаад бодлогын хүрээнд Монгол Улсын гуравдагч хөрш орнуудын нэг АНУ-тай батлан хамгаалаах хамтын ажиллагааг хөгжүүлэн ажиллахад Элчин сайдыг анхааран ажиллахыг хүсээд, цаашдын ажилд нь амжилт хүслээ. Уулзалтад БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Х.Батбилэг, тус яамны СБТГ-ын дарга, бригадын генерал Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын АУГ-ын дарга, бригадын генерал Д.Ганзориг нар байлцлаа.

"Соёмбо" сонин

Үйл явдалын хуанли
MARCH 2019
SUN M T W TH F S
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            
Статистик
Нийт зочид 4597113
Өнөөдөр зочилсон 3824
Нийт мэдээлэл 76
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.